Шууд Chart

“Ювентус” клуб шөвгийн наймд өрсөлдөнө

2017-03-15 14:14:52

ЕХХ-ны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний хасагдах шатанд шалгарсан шилдэг 16 багийн хариу тоглолтууд үргэлжилсээр байна. Энэ өдөр Италийн Турины алдар “Ювентус” клуб өөрийн талбайдаа Португалийн “Порту”-г хүлээн авлаа. 2 багийн эхний тоглолтод “Хуучны хатагтай” нар өрсөлдөгчөө талбайд нь 2:0-ийн харьцаатай хожоод байсан учраас цааш шалгарах боломж “Ювентус”-ын талд илүү байсан. Итали мэргэжилтэн Массимилиано Аллегригийн залуус ч энэ давуу талаа гаргаж, довтолгоон зонхилсон тоглолтыг үзүүлж байлаа. Тоглолтын 1-р үеийн төгсөгд Уругвай хамгайлагч Макси Перейра Гонсало Игуаинын цохисон бөмбөгийг гараараа хамгаалсанаар улаан хуудас авч талбайг орхисон. Ингэснээр “Ювентус” торгуулийн цохилт хийх эрхтэй болж, 23 настай Аргенти довтлогч Пауло Бруно Дибала хаалганд гоолыг оруулсан. Италийн аваргууд ийнхүү нийлбэр дүнгээр 3:0-ийн харьцаатай хожлыг авсанаар “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 8-д шалгарч байна. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Ювентус” клуб шөвгийн наймд өрсөлдөнө  
Үзсэн: 1149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй