Шууд Chart

Гар цайлгах мөнгөний талаар таны мэддэггүй таван зүйл

2013-11-07 14:15:12

1.       Улаан цамц өмссөн эмэгтэй үйлчилгээний ажилтанд эрэгтэй үйлчлүүлэгчид арай илүү гар цайлгах мөнгө өгдөг гэдгийг аялал жуулчлалын судалгааны нэгэн сэтгүүл дээр нийтэлжээ. Европын нийгмийн сэтгэл зүйн нэгэн сэтгүүлд нийтлэгдсэнээр эрчүүд даашинз өмссөн бүсгүйчүүдээс улаан даашинзтай бүсгүйд илүү нүд унагаж, дурлах явдал ажиглагддаг гэсэн байна.  Улаан өнгө эрчүүдийн сэтгэлзүйд нөлөөлдөг ажээ.
2.       АНУ-д үйлчилгээний ажилтны гарыг цайлгах соёл иргэний дайны дараагаас түгжээ. 1860-аад оны дараахныг хүртэл гар цайлгах соёл АНУ-д дэлгэрээгүй байсан юм. Тус соёлыг Европ руу аялдаг байсан Америкчууд нутагтаа авчирч түгээсэн гэдэг. Түүний дараагаар Америкт гар цайлгах мөнгө өгөх эсэх нь нийгмийн ямар давхаргын хүн үйлчлүүлсэн гэдгээс хамааралтай байсан байна. 1900-аад оны үед Америкийн зарим мужид гар цайлгах мөнгө өгөхийн эсрэг хууль хүртэл хэрэгжүүйлдэг байжээ.
3.       Зарим сайн үйлчилгээтэй ресторан гар цайлгах мөнгө авахыг хориглодог ажээ. Харин үүнийхээ оронд тэд үйлчилгээний төлбөрийн 18 хувийг үйлчилсний нэмэлт хөлс болгон авдаг байна. Ингэснээр үйлчилгээний чанар илүү сайжирдаг ажээ.
4.       Японд гар цайлгах мөнгө өгөхийг доромжилж буй бүдүүлэг хэрэг хэмээ үздэг байна. Хэрвээ та үнэхээр талархлаа илэрхийлж мөнгө өгөх болвол дугтуйд хийж өгөх нь зүйтэй хэрэг аж.
5.       Зарим хоолны газар, ресторанд таны урамшуулахыг хүссэн үйлчилгээний ажилтан танд урамшууллыг бүрэн өөртөө өвч чаддаггүй байна. Учир нь тийм газрууд үйлчилгээний ажилтнуудын гар цайлгах мөнгийг хурааж нэгтгэдэг байна. Иймд үнэхээр сайн үйлчилгээ үзүүлсэн ажилтныг урамшуулахыг хүсвэл тус газар ямар систем үйлчилдэг болохыг асуух, эсвэл түүнд бэлэн мөнгө шууд өгөх нь зүйтэй ажээ.
Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Гар цайлгах мөнгөний талаар таны мэддэггүй таван зүйл  
Үзсэн: 6429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
75.95.119.xxx [75.95.119.xxx] 2013-11-08 10:53
Bi Chicagod humsnii salond ajilladag. Manai solongos ezen bidnii gariin mungunuus hulgaildag baisan. Peterdon Devon baidag spa nai city - iin ezen kris hugiin gar

Бидэнтэй нэгдээрэй