Шууд Chart

Хулгайн гэмт хэргийн сэжигтнийг баривчиллаа

2017-03-16 13:36:15

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийн сэжигтнийг илрүүлэн баривчилжээ. Сэжигтэн А нь орон сууцны бүргэд хаалгыг хөшиж онгойлгон, эзэнгүй айлын гэрт нэвтэрч алт, мөнгөн үнэт эдлэл хулгайлдаг байжээ. Түүний гэрээс алтан шармал болон брэндийн цаг, зөөврийн компьютер, хөөрөг, хулгайлсан зарим зүйлсээ барьцаалан зээлдүүлэх газар тавьсан бичиг зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс зургаан удаагийн үйлдлээр иргэдийн үнэт эдлэл хулгайлсан нь тогтоогдсон байна. Сэжигтэн А нь Төв аймгийн харьяат бөгөөд өдрийн цагаар нийслэлд орж ирэн хулгай хийгээд, шөнөдөө хотоос гарч гэртээ харьчихдаг байсан аж. Өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж дөрвөн удаа шүүхээр ял шийтгэгдэж байсан сэжигтэн А Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан байна. Түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг хулгайлах

145.2. Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байх, эд зүйлсээ “урт гартнууд”-аас хамгаалахын тулд өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах, цонх, хаалганы бэхэлгээ, хамгаалалтаа сайжруулах, гэр, орноо эзэнгүй орхисон тохиолдолд хөршүүд, хамаатан садандаа мэдэгдэх, эд зүйлээ хулгайд алдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад цаг алдалгүй хандахыг анхааруулж байна.


Хулгайн гэмт хэргийн сэжигтнийг баривчиллаа  
Үзсэн: 944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.118.xxx] 2017-03-16 16:45
Монголчуудын эзнээ олоогүй шагнал-нүдээ олоогүй өршөөл гэж үүнийг хэлдэг,урд нь дөрвөн удаа хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг чи тав дахь удаагаа шүүхээр ял шийтгүүл гэж өршөөл нэрийн дор ял завшуулаж,дахин гэмт хэрэг өдүүлэх боломж олгож хариуцлага алдсан буруутаныг нь одоо цуг шийтгээд хамтад нь ял эдлүүлэх болждээ,энэ бол хариуцлагагүйн тод жишээ.
Зочин [202.9.43.xxx] 2017-03-16 14:37
тэнэг мал

Бидэнтэй нэгдээрэй