![](/uploads/201311/news/thumb/c63751d4a14bbefbfac1c60ba5d8a2dc_x3.jpg)
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхэд бүр их, дээд сургуульд ордог орон манайхаас өөр байхгүй гэж С.Баярцогт гишүүн тайлбарлажээ.
Олон улсын практикт төгсөгчид нь ажлын байртай болсон үзүүлэлтээр их, дээд сургуулийн рейтингийг тогтоодог бөгөөд өндөр хөгжилтэй оронд ерөнхий боловсрол эзэмшсэн хүүхдүүдийн 70-80 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагддаг бол Монголд 70-80 хувь нь их, дээд сургуульд суралцдаг урвуу жишиг тогтжээ.
Тиймээс хуулийн төсөлд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгодог 45 мянган төгрөгийн тэтгэлгийг 70 мянга болгон нэмэгдүүлсэн байна.
Гишүүд сургуулиудад шаардлага тавих саналыг дэмжин, төгсөгчдийн 50 хувь нь ажлын байраар хангагдсан байх гэсэн үзүүлэлтийг эргэн хэлэлцэхээр тогтжээ.
Оюутны үндэсний тэтгэлэгийн талаар хэлэлцлээ | ||
Үзсэн: 1555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.