Шууд Chart

Стефан Крафт шинэ дээд амжилт тогтоолоо

2017-03-20 08:22:43

ОУЦХ-ны Трамплинаас үсрэлтийн ДЦАШТ-ий энэ оны ээлжит гараа багийн төрөлд болж өндөрлөлөө. Норвеги улсын Векирсөнд дэх цанын баазад болсон энэ уралдаанд эрэгтэйчүүдийн шилдэг багууд трамплинаас үсэрч, ур чадвараа сорин өрсөлдлөө. 38 дахь удаагийн ДЦАШТ-ий энэ өдрийн гарааны уралдаанд болсон хамгийн онцлог содон зүйо Австрийн Стефан Крафт дэлхийн шинэ дээд амжилт тогтоосон явдал байлаа. Тэрээр эхний оролдлогоороо 253.5 метр үсэрч, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Өмнө нь Норвегийн алдарт тамирчин Роберт Иоханссон 252 метр харайсан амжилтаараа энэ дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг байсан юм.

Стефан Крафтын хувьд энэ өдөр хэдий шилдэг амжилт үзүүлсэн ч өнөөдрийн хувьд ялагчийг багийн дүнгээр тодруулсан. Улмаар нийт 8 үсрэлтийн нийлбэр оноогоор 1572.6 оноо цуглуулсан амжилтаараа энэ удаагийн гарааны уралдааныг зохион байгуулагч орон Норвегийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, 1538.6 оноотой Польшийн баг 2-р байрт, харин 3-р байрыг Стефан Крафт тэргүүтэй Польшийн баг 1465.4 оноогоор тус тус эзэлжээ. Энэ жилийн ДАШТ-ээс хошой алтан медаль хүртээд байгаа 23 настай Стефан Крафт 2017 оны дэлхийн цомын тэмцээнд эхний 23 гарааны уралдаанаас 1420 оноо авсан амжилтаараа хошуучилж байгаа юм. Тэмцээний ганцаарчилсан төрлийн хувьд одоо ердөө 3 гарааны уралдаан болоод энэ жилийн дэлхийн цомын эзнийг тодруулах юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Стефан Крафт шинэ дээд амжилт тогтоолоо  
Үзсэн: 1749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй