Шууд Chart

"Лайпциг" клуб "Вердер"-т хожигдлоо

2017-03-20 15:08:25

Германы “Бундес лиг”-ийн  тэмцээний хүснэгтийн дэд байрт бичигдэж “Лайпциг” клуб  25-р тойрогт лигийн шилдгүүдийн нэг “Вердер Бремен”-ий талбайд  зочиллоо. Тоглолтын эхний гоолыг Австрийн Златко Юнузович оруулсан. Харин 2-р үе эхлээд Юнузович-ийн дамжуулалтаар Флориан Гриллич тоогы харьцааг 2:0 болгосон юм. Улмаар энэ тоглолтын сүүлийн минутад Флориан Кайнц багийнхаа 3 дахь гоолыг оруулсанаар энэ тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм. Энэ тоглолтод орсон 3 гоолыг Австрийн тамирчид оруулсанаараа онцлогтой байлаа. “Вердер” одоогоор 29 оноотой лигийн хүснэгтийн 13-р байрт бичигдэж байгаа бол “Лайпциг” клуб  Германы “Бундес лиг”-ийн 2-р байрт 49 оноотой улирлыг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Лайпциг" клуб "Вердер"-т хожигдлоо  
Үзсэн: 1446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй