Шууд Chart

Нислэгийн мэдээллийг гар утсаараа хүлээн авна

2013-11-07 16:42:49

Манай улсын нислэгийн тоо ихэсч буй өнө үед нислэгийн хамгийн бодитой, найдвартай мэдээллийг цаг тухайд нь боломжит хэлбэрээр хүргэх шаардлага тулгарсан. Энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс ИНЕГ-ын захиалгаар хэрэглэгчдэд гар утас, iPad, компьютер зэрэг орчин үеийн электрон хэрэгслүүдийг ашиглан SMS мессеж, ухаалаг утасны аппликэйшн, вэбсайтын тусламжтайгаар үнэн зөв, түргэн шуурхай мэдээлэл хүргэх программ боловсруулжээ.  

Эхний ээлжинд иргэд гар утасныхаа мессежээр нислэгийн мэдээллийг хүлээж авах үйлчилгээг туршилтаар ажиллуулж эхэлсэн байна. Харин  ирэх оны нэгдүгээр сарын 1-н гэхэд бүрэн ашиглалтад оруулж, бусад электрон хэлбэрээр мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх юм байна.  


Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Нислэгийн мэдээллийг гар утсаараа хүлээн авна   
Үзсэн: 879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй