Шууд Chart

Месси 8 улирал дараалан дөчөөс олон гоол орууллаа

2017-03-21 15:13:54

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Испанийн алдарт “Барселона” клуб “Ла лиг”-ийн тэмцээний 28-р тойргийн хүрээнд “Валенсия” клубтэй учраа тааран тоглож, 4:2-н харьцаатай өрсөлдөгчөө хожсон. Энэхүү тоглолтод дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Андрес Месси хоеёр гоол оруулж, багийнхаа ялалтад нэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Месси ингэснээр “Ла лиг”-ийн тэмцээнд нйит 25 гоол оруулсан үзүүлэлттэй болж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэлсэн. Мөн энэ тоглолтод Месси хоёр гоол оруулснаар энэ улирал бүх тэмцээний хүрээнд 40 гоол оруулсан амжилттай болж байна. Ийнхүү Месси сүүлийн 8 улирал 40 болон түүнээс олон гоол оруулсан бахдам амжилтад хүрч байгаа юм. Өмнө нь түүнээс өөр хэн ч 8 улирал дараалж 40 болон түүнээс дээш гоол оруулж байгаагүй. Месси энэ улирал клубын түвшинд Испанийн аварга шалгаруулах “Ла лиг”-т 25, ЕХХ-ны “Аваргуудын лиг”-т 11, Испанийн Супер цомд 1, Испанийн цомд 4 гоол оруулаад байгаа юм.

Мессигийн хувьд: 

2019-10 оны улирал 47 гоол

2010-11 оны улирал 53 гоол

2011-12 оны улирал 73 гоол

2012-13 оны улирал 60 гоол

2013-14 оны улирал 41 гоол

2014-15 оны улирал 58 гоол

2015-16 оны улирал 41 гоол тус тус оруулж байжээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Месси 8 улирал дараалан дөчөөс олон гоол орууллаа  
Үзсэн: 1418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй