Шууд Chart

Неймар гоолын дамжуулалтаар Европт тэргүүлж байна

2017-03-21 15:16:00

Испанийн аварга шалгаруулах “Ла лиг”-ийн тэмцээний 28-р тойргийн хүрээнд “Барселона” клуб “Валенсия”-г 4:2-ыубн харьцаатай өөрийн талбайдаа буулган авсан. Энэ тоглолтод “Барселона” клубын хагас хамгаалагч Неймар да Силва Сантос Жуниор хоёр гоолын дамжуулалт өгсөн. Ингэснээр Бразил залуу энэ улиралд бүх тэмцээний хүрээнд 19 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй боллоо. Энэ нь Европын шилдэг 5 лигийн тэмцээний хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт юм. Неймарын хувьд мөн өөрийн карьерынхаа 500 дах тоглолтдоо ийнхүү оролцожээ. 24 настай бразил залуу 500 тоглолтод оролцохдоо 304 гоол гоол оруулаад байгаа юм. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Неймар гоолын дамжуулалтаар Европт тэргүүлж байна  
Үзсэн: 1281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй