Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 08/

2013-11-08 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 11-р сарын 08. Баасан гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн эхэн харагчин Гахай сарын шинийн 5. Найман цагаан мэнгэтэй шар бар өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Идэр.  Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Наран 08.09-д мандаж, 17.43-д жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Жүжиглэлтэй өдөр. Таны бүтээлч сэтгэлгээ өндөр байна. Хэдийгээр хийсвэр хандлага давамгайлж болох авч таны уран сэтгэмж нэмэгдэх болно. Эерэг зүйлийн тухай бодож бусдын гаргах хуурч мэхлэх хандлагаас болгоомжил. Шүүн тунгаах чадвар чинь сул байгаа учраас ямар нэг чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Хэрэв чухал баримт бичиг дээр гарын үсэг зүрах шаардлага гарвал хуулийн мэргэжилтнээс зөвлөгөө ав. Ганц бие матрынханы хувьд нууц амрагийн явдлын сэжим харагдаж байна. Хэн нэгэн таныг хуурахаар оролдож болох юм.  


Хумхын орд (1/20-2/18): Сэрэмжлэх өдөр. Ажилдаа өөрчлөлт хийх нь эрсдэлийг авчирна. Гэвч та сорилтыг хүлээн авч түүнийг даван туулах юм бол эерэг үр дүнд хүрэх болно. Дотно харилцаанд гарах жижиг асуудлууд таныг цухалдуулж, хэрүүл гарч болзошгүй тул та анхаараарай.

 

Загасны орд (2/19-3/20): Хайрлах өдөр. Өдрийн ихэнх цагт хайр дурлал тань халуун бас хүчтэй байна. Өглөөний дунд хавьцаа та бусад хүмүүсийн хэрэгцээ шаардлагаас болж дарамтанд орж магадгүй. Гэхдээ энэ танд тийм ч айдас төрүүлэхгүй бөгөөд та далдуур ойр дотныхныхоо хүсэж байгаа зүйлтэй санаа нийлж байж ч магад. Эмнэлгийн хэт их ажилласан хүмүүст бүх шийдвэрээ өгснөөс илүүтэйгээр өөрөө өөрийнхөө сайн сайхан байдал, эрүүл мэндийн асуудалдаа анхаар. Биеэ яаж ажилладаг тухай илүү ихийг мөн өөрийгөө эмчлэх аргыг сур. Дасгалжуулагч танд шинэ фитнесс дасгал сурахад тусална.

Хонины орд (3/21-4/19): Сөрөг хандлагатай өдөр. Өнөөдөр ямар ч хичээл зүтгэл хүссэн үр дүнг авч ирэхгүй. Харилцаа холбоогоо хязгаарла. Хүнтэй танилцах хэрэггүй. Таны итгэмтгий зан зорилгодоо хүрэх замд саад болох болно. Бизнесийн харилцаанд үүссэн асуудал таагүй үр дүн авчрах бололтой. Бусдад өөрийн юу хүсч байгааг хэлэхээс илүү та тэднийг чин сэтгэлээсээ сонсож чадсан уу гэдгээ олж мэд. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд уулзалт, цагийн хуваариа дахин сайн шалга. Хэн нэгнээс ажлын хуваарьт өөрчлөлт орсон эсэхийг лавлаж асуу.


Үхрийн орд (4/20-5/20): Эерэг өдөр. Дурын хүмүүстэй харилцах үзэл бодлоо солилцох чадвар өндөр байна. Энэ өдөр та дур булаам байна. Сексийн дур булаам байдлыг тань эсрэг хүйсийн хүмүүс анзаарах болно. Гадаад байдалдаа ихээхэн анхаар. Олонхийн тань хувьд хувцасны шүүгээн доторхоо шинэчлэх болжээ. Од эрхэсийн эерэг нөлөөгөөр та сэтгэл өөдрөг байж бүх ажил тань амжилттай хэрэгжинэ. Ухаан санаагаа төвлөрүүлж чадвал тодорхой үйл хэрэгт амжилт гаргана.

Ихрийн орд (5/21-6/21): Сайн өдөр. Дур булаам ихрүүдэд бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх амархан байх болно. Үдэшлэг оройн зоог арга хэмжээн дээр та зохион байгуулагч нь ч бай, зочин ч бай өөрийгөө өндөрт байгааг мэдрэх болно. Ажил мэргэжлийн юмуу бизнесийн сонирхолтой холбоотой орлого чинь нэмэгдэж болзошгүй. Та нарын заримын хувьд захирлын өрөөнд дуудагдвал цалин чинь нэмэгдэх эсвэл албан тушаал ахих гэж байгаагийн дохио болно. Долоо хоногийн төгсгөл ирж байгаа учраас гадуур гарах, зугаацахад бэлдэж сэтгэл чинь өндөр байх болно. 

Мэлхийн орд (6/22-7/22): Амар амгалан өдөр. Нам гүм цаг танил хүмүүсийн цугларалт гэр бүлийн ажил хэрэг өнөөдөр ая тухтай байдлыг авчирна. Амьдралын алхам тань таныг тойрон хүчтэй аз их байсан ч тайван байгаасай гэж хүсэж байна. Хэдий тийм боловч нууцууд гарч ирнэ. Бага зэрэг өвчтэй эсвэл архаг өвчиндөө зовж байгаа мэлхийнхэн өвөрмөц эмчилгээний арга хэрэглэвэл үр дүнтэй байж болох юм. Зүү тавих эмчилгээ ховсдолт зэрэг нь таныг эдгэрэхэд тус болж мэдэх юм. Ирж буй амралтын өдрөөрөө аав ээждээ эсвэл өвчтэй байгаа хэн нэгнийнд зочилж оч. Таны оролцоо тэдний өдрийг сайхан болгож мэднэ.


Арслангийн орд (7/23-8/22): Чухал өдөр. Энэ өглөө сэрэмжтэй бай. Хэн нэгэн өөрийн ашиг сонирхлын төлөө танд гарз учруулах далдуур явууллага хийж байж болох юм. Сарны намуухан энерги ихрийн ордод ноёлох тул таны санааг зовоож буй зүйлийн талаар илэн далангүй ярилцах хэрэгтэй. Од гаригийн чухал нөлөөтэй үйл явдал үд дөнгөж өнгөрөх үед тохиолдоно. Мэдээжийн хэрэг амьдрал дээр хүн болгон таньтай ижил санаа бодолтой байхгүй. Мөн таны бүх үзэл бодолтой санал нийлэхгүй. Хүмүүс одоо үүнийгээ тодорхой харуулах болно. Хэдийгээр эхний үед энэ нь таны сэтгэлийг хямраах ч амьдралыг цэцэглүүлж, хөгжүүлэхэд амин чухал олон тал болж өгдөг тэр янз бүрийн үзэл санаа, итгэл үнэмшлэлүүдийг үнэлэх болно.

Охины орд (8/23-9/22): Төвөгтэй өдөр. Мөнгөө ямар нэгэн эрсдэлтэй зүйлд хийх нь хянуур охиныхоны хийдэг ажил биш. Гэвч та ямар нэгэн санхүүгийн хандлага эрж хайж байгаа бол хөрөнгийн бирж дээр панз үсэргэх байдал их амжилттай болно. Гэвч өөрийнхөө юу хийж байгааг сайн ойлгож, өөрийнхөө алдаж чадахаас илүү мөнгийг бүү эрсдэлд оруулаарай. Гэр орны асуудлаас өдөржин холуур байх боловч үдэш болох үед үл ойлголцол таныг таагүй байдалд оруулна. Хэрвээ та тайван байж чадвал шуурга хурдан намжина.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Эерэг өдөр. Өдрийн турш цагийг зугаатай өнгөрүүлэхэд найд. Мэдээ тараах чадвар чинь одоо болон дараагийн хоёр өдрийн турш өндөр байх бөгөөд энэ авьяасынхаа давуу талыг ашигла. Хурц ухаан тань ирээдүйн амжилт авчрах бизнесийн зөв шийдвэр гаргаж чадахыг харуулж байна. Яриагаар юм уу бичгийн хэлбэрээр үгээр хоолоо олдог жинлүүрийнхэний хувьд бараа болон үйлчилгээ сурталчлах нь одоо үед маш их орлоготой ажил гэдгийг олж мэднэ. Мөн түүнчлэн бизнес уулзалт төлөвлөж хэд хэдэн санл тавихад маш их ээлтэй цаг.

Хилэнцийн орд (10/23-11/21): Өнөөдөр таагүй явдал тохиох, осол гарах, өвчин тусаж болзошгүй. Түүнээс гадна төрөл садан эсвэл ойр дотны хүнтэй холбоотой асуудал гарч болзошгүй. Хайртай хүнтэйгээ нийлэх үү салах уу гэдэг нь зөвхөн хилэнцүүдээс шалтгаална. Машин барьвал болгоомжтой байгаарай.

 



Нумын орд (11/22-12/21): Нухацтай өдөр. Бүхий л ажил хэргийн асуудалд дүрэм журмыг баримталж хуулийн холбогдолтой баримт бичгээ давхар шалгаснаар өөрийгөө юунд оруулж байгаагаа мэднэ. Зарим нумынхан гэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд урьдчилан хуримын өмнөх бэлтгэл ажлын талаар тохиролцохыг хүсч байгаа. Хамтрагч тань үүнд санаа зовж байвал ярилц. Одоо та хоёрын хооронд асуудал байгаа гэж үзвэл гэрлэхээсээ өмнө даван туул.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 08/  
Үзсэн: 2582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-11-08 12:28
салхиар туугдагсад киног оо үзэхээр тавьж өгч болох уу

Бидэнтэй нэгдээрэй