Шууд Chart

Рожер Федерер 90 дэх түрүүгээ хүртлээ

2017-03-21 15:49:22

АНУ-ын Калифорни муж Индиан Уэльс хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг мэргэжлийн талбайн теннисний 1000 онооны чансаа олгох тэмцээн 43 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ сарын 9-ний өдөр эхэлсэн тус тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч шилдэг 32 тамирчин өрсөлдсөн бөгөөд 6.993.450 ам.долларын шагналын сантайгаар зохион байгуулагдсан.

Тэмцээнд эрэгтэйчүүдээс Швейцарийн шилдэг тамирчид аваргын төлөө шалгаран өрсөлдсөн. Алдарт тамирчин Рожер Федерерийн хувьд тэмцээний 4-р тойрогт энэ цаг үеийн дэлхийн шилдэг теннисчидийн нэг Р.Надалтай учраа тааран өрсөлдөн хожсоноор аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон. Дэлхийн чансааны 9-р байрт эрэмбэлэгдэж байгаа Р.Федерер энэ толголтод өрсөлдөгчөө 2 үеийн тоглолтод 6:4, 7:5-ын харьцаатай хожжээ. Өдгөө 35 настай Р.Федерерийн хувьд энэ тэмцээнд түрүүлснээр өөрийн 90 дэх түрүүгээ авч байгаа бөгөөд үүнийнхээ 18-д нь “Их дуулга”-ын цуврал тэмцээнд 18 түрүүлж байсан юм.

Индиан-Уэльс тэмцээний хувьд Швейцарийн алдарт тамирчин 7 удаа аваргын төлөө шалгаран өрсөлдөж, тав дахь удаагаа аваргын цомыг хүртэж байгаа нь энэ юм. Харин эрэгтэйчүүдийн МТТХ-ны 1000 онооны чансааны тэмцээнд 25 дахиа түрүүлж байна. Өдгөө 31 настай Вавринка-гийн хувьд анх удаагаа Индиан-Уэльс тэмцээний шигшээ толголтод өрсөлдсөн юм. Тэрбээр МТТХ-ны тэмцээнүүдэд 15 удаа түрүүлж байснаас Их дуулгын тэмцээнд гурван удаа аваргалсан мэргэжлийн талбайн теннисний энэ цагийн шилдгүүдийн нэг билээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Рожер Федерер 90 дэх түрүүгээ хүртлээ  
Үзсэн: 1300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй