![](/uploads/201703/news/thumb/7a618bc9d68dd58329fb25c1845bab91_x3.jpg)
АНУ-ын Калифорни муж Индиан Уэльс хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэ тэмцээнд эмэгтэйчүүдийн хувьд энэ сарын 8-ны өдрөөс эхлэн өрсөлдсөн. АНУ-ын Индиан Уэльс хотноо болсон энэ тэмцээн 6999450 ам долларын шагналын сантай зохионгдсон юм. Тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч АНУ-ын алдарт тамирчин С.Уйллиамс, ХБНГУ-ын шилдэг теннисчин А.Кербер нар оролцсон ч шигшээ тоглолтод шалгарч чадсангүй. Эмэгтэйчүүдийн хувь энэ онд мөн нутаг нэгт тамирчид аваргын төлөө шалгарлаа. Эхний үеийн тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй болж Светлана Кузнецова тайбрейкээр ялсан бол дараагийн 2 сетэд Елина Веснина хожсоноор энэ жилийн Индиан Уэлс тэмцээний цомын эзэн болсон юм. Е.Веснинагийн хувьд энэ цомыг хүртэхдээ 4-р тойрогт А.Кербер, дунд шөвөгт В.Уилльямсийг хожоод байсан юм. Е.Веснина шигшээ тоглолтод нутаг нэгт тамирчин, Их Дуулга тэмцээний хошой аварга С.Кузнецоваг 3 сетэд 6-7, 7-5, 6-4 харьцаатай хожлоо.
Эмэгтэй теннисчдийн Премьер Мандатори ангилалд багтах Индиан Уэльс тэмцээний 2017 оны цомын эзнээр ийнхүү ОХУ-ын теннисчин Елена Веснина тодорсон юм. Өдгөө 30 настай Орос бүсгүй өөрийн замналдаа WTA буюу эмэгтэйчүүдийн МТТХ-ны 3 дахь цомоо хүртэж байгаа нь энэ юм. Ингэснээр Елена Веснина дэлхийн чансааны 13-р байрт ахисан байна.
Елина Веснина "Индиан Уэльс"-д түрүүллээ | ||
Үзсэн: 1268 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.