Шууд Chart

Хамгийн ихээр авлигад автсан Азийн таван улс

2017-03-22 14:00:00

Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгчийн асуудлаас эхлэн Малайзийн 1 тэрбум ам.долларын хөгжлийн сангийн асуудал зэргээс үзэхэд Азийн улсууд авлигаас ангид байж чадаагүй нь тодорхой юм. Гэхдээ Ази тивд авлига хэр их тархсан бэ? Транспарэнси интернэшнл байгууллага 18 сарын хугацаатай судалгаа хийж 16 улсын 20 мянга гаруй оролцогчийг хамруулсан байна. Судалгааны үр дүнгээр дөрвөн хүн тутмын нэг нь төрийн үйлчилгээ авахдаа хээл хахууль өгсөн гэжээ. Ази, Номхон далайн бүсийн хамгийн ихээр авлигад автсан улсууд бол Мьянмар, Пакистан, Тайланд, Вьетнам, Энэтхэг хэмээн Транспарэнси интернэшнл байгууллага үзэж байна.

Хэдийгээр Мьянмар Улс 2013 онд Авлигын эсрэг хуулийг баталсан ч гэсэн судалгаанд оролцогчдын тал хувь нь цагдаагийн албан хаагчид хамгийн ихээр авлигад автсан гэж үзэж байгаа бол 40 хувь нь шүүх байгууллага гэжээ. Харин судалгаанд оролцогчдын дөрөвний нэг нь сүүлийн нэг жил авлига өссөн гэж үзсэн байна.  Пакистан Улсын хувьд судалгаанд оролцогчдын дөрөвний нэг нь цагдаагийн албан хаагч хамгийн ихээр авлигад автсан гэж үзсэн бол цагдаа, шүүхийн байгууллагын үйлчилгээ авсан 10 иргэдийн 7 нь хээл хахууль өгсөн гэжээ.

Тайланд Улсын хувьд авлига сүүлийн 12 сарын хугацаанд нэмэгдсэн гэж судалгаанд оролцогчдын 14 хувь нь үзсэн ба судалгаанд оролцогчдын 72 хувь нь төрийн авлигатай тэмцэх үйл ажиллагаа үр дүнтэй гэжээ. Вьетнамчуудын хувьд судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь авлигатай тэмцэх үйл ажиллагаа үр дүнгүй байна гэжээ. Сургууль, эмнэлэг, иргэний бичиг баримт, цагдаа, ахуйн үйлчилгээ зэрэг төрийн 6 төрлийн үйлчилгээний  5-д нь хээл хахууль төлдөг гэж судалгаанд оролцсон  Энэтхэг Улсын иргэдийн талаас илүү хувь нь хариулжээ. Хэдий ийм ч Ерөнхийлөгч Модигийн авлигатай тэмцэх үйл ажиллагаа үр дүнгээ өгч эхэлсэн байна. Судалгаанд оролцогчдын 53 хувь нь нөхцөл байдал сайжирч байна гэжээ. 


Хамгийн ихээр авлигад автсан Азийн таван улс  
Үзсэн: 2970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Монгол номер нэг [91.86.54.xxx] 2017-03-23 03:58
Бид дээд тэнгэр язгууртай тул 1-д байх естой. Наад боолуудыг хойш нь болго.
Зочин [139.5.216.xxx] 2017-03-22 18:44
Mongol 1 d orno shdee
Зочин [112.72.11.xxx] 2017-03-22 17:09
МАнайхаас илүү авилгалд автсан улс байдаг гэхээри юу вэ, Монголчуудын толгойг бүү ингэж угаагаачээ, итгэх үү
Зочин [103.10.197.xxx] 2017-03-22 14:17
Гэхдээ манай улсыг яаж гүйцэхэв дээ. манайд бол авилгалгүй газар гэж байхгүй. Хүүхэд хүртэл эмчдээ хахууль өгөхгүй бол төрөхгүй шүү дээ
Зочин [182.160.36.xxx] 2017-03-22 17:32
Хагалгаанд орохдооч хахууль өгдөгшд

Бидэнтэй нэгдээрэй