Германы шигшээ багийн ахлагч асан Бастиан Швайнштайгер Английн "Манчестер Юнайтед" клубыг орхихоор болсон байна. Швайнштайгер урд шөнө АНУ-ын "Чикаго Файер" багтай албан ёсоор гэрээнд гарын үсэг зурж, багаа орхихоор болсоноо албан ёсоор мэдэгджээ.
Бастиан Швайнштайгер Германы алдарт “Байерн Мюнхен” багт 13 жилийн турш хүчин зүтгэснийхээ дараа 2015 оны 7-р сард Английн алдарт “Манчестер Юнайтед”-ад 14.4 сая фунт стерлингийн үнээр ирж байсан юм. Бастиан Швайнштайгер өнөөг хүртэлх хугацаанд “Манчестер Юнайтед”-ын төлөө бүх тэмцээний хүрээнд 35 тоглолтод л оролцоод байсан. Улмаар энэ улирал Жосе Моуриньогийн удирдлага дор лигийн цомын тэмцээний 4 тоглолтод л талбайд гарсан бөгөөд Английн "Премьер лиг"-ийн нэг ч тоглолтод оролцоогүй учраас багаасаа явах шийдвэрийг гаргасан. 32 настай Герман хагас хамгаалагч АНУ-ын дээд лиг "Мэйжор лиг Соккер" тэмцээний "Чикаго Файр" багтай нэг жилийн гэрээ байгуулсан бөгөөд АНУ-ын багаас 4.5 сая ам доллар буюу 11.5 тэрбум төгрөгөөр цалинжих юм.
2014 оны дэлхийн аварга, ДАШТ-ий хошой хүрэл медаль Бастиан Швайнштайгер анх 2004 онд Германы шигшээ багт дуудагдаж байсан бөгөөд 2016 оны 8-р сард зодог тайлах хүртлээ нийт 121 тоглолтод талбайд гарч 24 гоолыг оруулсан бахдам амжилттай шилдэг тамирчин ч өнөө жилүүдэд өөрийн карьерийн сүүлжийн жилүүдийг үдэж байгаа юм.
Бастиан Швайнштайгер АНУ-д тоглохоор боллоо | ||
Үзсэн: 1714 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.