Шууд Chart

Испанийн шигшээ баг бэлтгэлдээ гараад байна

2017-03-22 13:04:56

2018 оны ДАШТ-ий тэмцээний урьдчилсан шатны сонгон шалгаруулалтын тоглолтууд энэ 7 хоногт явагдах хуваарьтай байна. Тиймээс дэлхийн 5 тивийн төлөөлөл болсон шилдэг багууд шигшээ багийн цугларсан бэлтгэлдээ гараад байна. Урьдчилсан шатны сонгон шалгаруулалтын хүрээнд бэлтгэлдээ гараад байгаа 2010 оны дэлхийн аварга Испанийн шигшээ багийн талаар мэдээллээс одоо та бүхэнд хүргэе.

Испанийн шигшээ багийн хувьд энэ сарын 24-нд Испани улсын Гихон хотноо Израйлын шигшээ багтай дэлхийн аваргын урьдчилсан шатны хэсгийн тоглолтоо хийнэ. Мөн энэ сарын 28-ны өдөр хүчирхэг Францын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх тов гараад байна. Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Юлиан Лопетеги энэ удаад Английн "Челси" клубын довтлогч Педро Родригез, Жерард Деалофеу, Асиер Илларраменди нарыг багийн бүрэлдэхүүндээ дуудсан нь онцлогтой байлаа. Педрогийн хувьд ийнхүү 9 сарын дараа шигшээ багтаа дахин дуудагдаж байна. Өнгөрсөн зун 7-р сард Испанийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанд томилогдсон Юлиан Лопетеги ДАШТ-ий урьдчилсан шатны “G” хэсэгт багаа удирдан оролцоно. 4 тойргийн дараах байдлаар Испанйин баг энэ хэсгийг 3 хожиж нэг тэнцсэн амжилтаараа 10 оноотой тэргүүлж байгаа бол Италийн шигшээ баг мөн адил 10 оноотой ч гоолын зөрүүгээр 2-р байрт, Израйл, Албани, Македон, Лейхтенштейн улсын шигшээ багууд удаах байруудад бичигдэж байна. "Ла Роха"-чууд энэ тоглолтын дараа Франц улсын Парис хотын "Стэйд де Франц" цэнгэлдэх хүрээлэнд зочилж, Францын багтаа нөхөрсөг тоглолт хийснээр энэ удаагийн цугларалт нь өндөрлөх юм байна.

Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүн:
Хаалгачид: Давид де Хеа («Манчестер Юнайтед»), Пепе Рейна («Наполи»), Серхио Рико («Севилья»).
Хамгаалагчид: Хорди Альба («Барселона»), Сесар Аспиликуэта («Челси»), Начо Монреаль («Арсенал»), Жерар Пике («Барселона»), Начо («Реал»), Серхио Рамос («Реал»), Даниэль Карвахаль («Реал»).
Хагас хамгаалагчид: Хави Мартинес («Байерн Мюнхен»), Андер Эррера («Манчестер Юнайтед»), Серхио Бускетс («Барселона»), Асьер Ильяраменди («Реал Сосьедад»), Андрес Иньеста («Барселона»), Иско («Реал»), Тиаго Алькантара («Байерн Мюнхен»), Коке («Атлетико»), Давид Силва («Манчестер Сити»), Витоло («Севилья»), Жерар Делофеу («Милан»)
Довтлогчид: Педро Родригес («Челси»), Альваро Мората («Реал»), Диего Коста («Челси»), Яго Аспас («Сельта»).

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Испанийн шигшээ баг бэлтгэлдээ гараад байна  
Үзсэн: 1340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй