Шууд Chart

Германы шигшээ баг өнөөдөр Англитай тоглоно

2017-03-22 13:27:42

2018 онд ОХУ-д зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-ий сонгон шалгаруулалт үргэлжилсээр байна. Энэ 7 хоногт ДАШТ-ий өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдөж байгаа багуудын хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдах юм.

2014 оны дэлхийн аварга Германы шигшээ баг өнөөдөр шөнө Английн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ. ХБНГУ-ын Дортмунд хотын алдарт “Сигнал Идуна Парк”-д энэ тоглолт болно. Энэ жил Германы “Бундес Лиг”-ийн тэмцээнд цахиур хагалан гарч ирж байгаа “Лайпциг” клубын шилдэг залуу довтлогч Тимо Вернер анх удаа шигшээ багтаа дуудагдсан нь онцлог зүйл боллоо. 21 настай Тимо Вернер энэ улирал “Бундес Лиг”-т 22 тоглолтод оролцохдоо 14 гоол оруулаад байгаа юм.

Хаалгачын байрлал дээр германы шигшээ багийн номер нэг сонголт Мануэл Нойер энэ удаад шигшээ багтаа тоглох боломжгүй байсан учраас гэртээ үлдэхээр болсон байна. Түүний хувьд шагайндаа бага зэргийн гэмтэлтэй байгаа учраас багийн дасгалжуулагч Иахим Лёв түүнд эрсдэл гаргахыг хүссэнгүй. Иймээс “Кельн” клубын хаалгач Тимо Хорн анх удаа шигшээ багтаа дуудагдлаа.

Дэлхийн 4 удаагийн аварга Германы шигшээ баг энэ сарын 26-ны өдөр ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд Азербайжаны шигшээ багтай тоглоно. Отгон дэлхийн аваргууд тэмцээний “С” хэсгийг тэргүүлэн өрсөлдөж байгаа бөгөөд 4 эхний 4 тоглолтдоо бүгдэд нь хожиж, 12 оноотой өөрийн хэсгийн багуудыг хошуучилж байна.

Германы шигшээ:
Хаалгачид: Мануэль Нойер (Байерн Мюнхен), Бернд Лено (Байер Леверкузен), Марк-Андре тер Штеген (Барселона, Испани), Тимо Хорн (Кельн).
Хамгаалагчид: Шкодран Мустафи (Арсенал, Англи), Йонас Хектор (Кельн), Бенедикт Хеведес (Шальке), Матс Хуммельс, Жошуа Киммих (хоёулаа—Байерн Мюнхен), Антонио Рудигер (Рома, Итали), Никлас Зуле, Себастьян Роде (хоёулаа—Хоффенхайм).
Хагас хамгаалагчид: Сами Хедира (Ювентус, Итали), Юлиан Дракслер (ПСЖ, Франц), Тони Кроос (Реал, Испани), Месут Озил (Арсенал, Англи), Эмре Жан (Ливерпуль, Англи), Юлиан Вайгль (Боруссиа Дортмунд), Лерой Санэ (Манчестер Сити, Англи), Юлиан Брандт (Байер Леверкузен).
Довтлогчид: Андре Шюррле (Боруссиа Дортмунд), Лукас Подольски (Галатасарай, Турк), Томас Мюллер (Байерн Мюнхен), Марио Гомес (Вольфсбург), Тимо Вернер (РБ Лейпциг).

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Германы шигшээ баг өнөөдөр Англитай тоглоно  
Үзсэн: 1746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй