Шууд Chart

Онцын шаардлагагүй бол хөдөө орон нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна

2017-03-22 13:35:06

Баянхонгор аймагт их хэмжээний цас орж, цасан шуурга шууран цаг агаарын нөхцөл хүндэрч үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаатай холбогдуулан Баянхонгор аймгийн төвөөс Улаанбаатар хот болон бусад аймаг, сумд руу гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна.

Мөн Автотээврийн үндэсний төвөөс 2017 оны гуравдугаар сарын 22-ны өдөр хуваарийн дагуу Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын чиглэлд үйлчилгээнд гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болсон байна.

Үүнтэй холбогдуулан хувиараа тээвэр эрхлэгчид хууль бус тээвэрлэлт хийх, иргэд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осолд өртөж болзошгүй тул эрхэм зорчигч, жолооч та бүхэн онцын шаардлагагүй бол дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг зөвлөж байна.






Онцын шаардлагагүй бол хөдөө орон нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна  
Үзсэн: 1478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй