Шууд Chart

Английн шигшээ баг бэлтгэлдээ гараад байна

2017-03-22 13:33:28

Английн шигшээ баг энэ өдрүүдэд мөн “Сэйнт Жеорж Парк” цэнгэлдэх хүрээлэндээ Германы шигшээ багтай хийх тоглолтын бэлтгэлдээ гараад байна. Гарет Соутгэйтээр удирдуулсан Английн шигшээ багийн бүрэлдэхүүний хувьд онцлох содон зүйл нь 34 настай Англи довтлогч Жермайн Дефог шигшээ багтаа дуудсан явдал байлаа. Английн “Сандерлэнд” клубын ахмад туршлагатай довтлогч Жермайн Дефо энэ улирал Английн”Премьер Лиг”-т 24 тоглолтод 14 гоол оруулаад байгаа юм.

Английн шигшээ багийн хувьд энэ сарын 26-ны өдөр алдарт “Уембли” цэнгэлдэх хүрээлэндээ Литвийн шигшээ багтай ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтдоо оролцоно. Энэ багт ч мөн Жермайн Дефо дуудагдсан. Учир нь Ангилийн шигшээ баг болон “Тоттенхэм” клубын шилдэг довтлогч Харри Кэйн шагайндаа хүнд гэмтэл авсан учраас 2 сарын хугацаанд ногоон талбайд гарах боломжгүй болоод байгаа юм. Жермайн Дефогийн хувьд 2004 онд анх Английн шигшээ багт дуудагдаж байсан ч 2013 онд ДАШТ-ий өмнөх сонгон шалгаруулалтаас эхлээд Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаагүй байсан юм. Өнөөдөр шөнө тэрээр хэрвээ талбайд гарвал эх орныхоо шигшээ багийн төлөө оролцох 56 дахь тоглолт байх болно.

Мөн энэ өдөр Английн “Бөрнли” клубын Майкл Кин, “Уест Хэм Юнайтед”-ийн Майкл Антонио, “Саутхэмптон” клубын Натан Редмонд, Жэймс Уорд Проуз нар Английн шигшээ багийн төлөө анхны тоглолтдоо оролцох боломжтой. Үүнээс гадна урт хугацаанд эдгэсэн хүнд гэмтлийн улмаас энэ улирал ердөө хоёр л тоглолтод талбайд гарсан “Манчестер Юнайтед”-ын Люк Шоу ч "Гурван Арслангууд"-ын бүрэлдэхүүнд багтсан байна.

Английн шигшээ багийн бүрэлдэхүүн:
Хаалгачид: Фрейзер Форстер ("Саутхемптон"), Жо Харт ("Торино"), Том Хитон ("Бернли")
Хамгаалагчид: Райан Бертран ("Саутхемптон"), Гари Кэхилл ("Челси"), Натаниэль Клайн ("Ливерпуль"), Фил Жонс, Люк Шоу, Крис Смоллинг (гурвуулаа – "Манчестер Юнайтед") Майкл Кин ("Бернли"), Жон Стоунс ("Манчестер Сити"), Кайл Уолкер ("Тоттенхэм")
Хагас хамгаалагчид: Деле Алли, Эрик Дайер (хоёулаа – "Тоттенхэм"), Майкл Антонио ("Вест Хэм"), Росс Баркли ("Эвертон"), Адам Лаллана ("Ливерпуль"), Жесси Лингард ("Манчестер Юнайтед"), Жейк Ливермор ("Вест Бромвич"), Алекс Окслейд-Чемберлен ("Арсенал"), Натан Редмонд, Жеймс Уорд-Проус (хоёулаа – "Саутхемптон"), Рахим Стерлинг ("Манчестер Сити")
Довтлогчид: Жермейн Дефо ("Сандерленд"), Маркус Рэшфорд ("Манчестер Юнайтед"), Жейми Варди ("Лестер").

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Английн шигшээ баг бэлтгэлдээ гараад байна  
Үзсэн: 1866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй