Бразилийн шигшээ баг өнөөдөр ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд Уругвайн шигшээ багийн талбайд зочлон тоглоно. Улмаар бразилчууд өнөөдөр Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо газардсан байна. 2 багийн тоглолт өнөөдөр шөнө Уругвай улсын нийслэл хотын "Сентенарио" цэнгэлдэх хүрээлэнд болно. Дэлхийн 5 удаагийн аварга, алдарт Бразилийн шигшээ баг одоогоор 12 тоглолтоос 27 оноотой Өмнөд Америкийн бүсийн багуудыг тэргүүлж байгаа бол Уругвайн баг тэднээс 4 оноогооор хоцорч, 2-р байрт бичигдэж байгаа юм. Энэ тоглолтод Английн “Манчестер Сити” клубын шинэ залуу шилдэг довтлогч Габриел Хесус гэмтлийн улмаас оролцох болмжгүй. Харин Испанийн "Барселона" клубын супер од Неймар, Английн алдарт "Ливерпүүл" клубын Фирминьо нар талбайд гарна.
Бразилийн шигшээ баг Уругвайд ирлээ | ||
Үзсэн: 1839 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.