Шууд Chart

Аргентин, Чилийн шигшээ багууд тоглоно

2017-03-22 16:26:13

Дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессигээр ахлуулсан Аргентинийн шигшээ багийн тамирчид нийслэл Буэно-Эйрос хотноо бэлтгэлдээ гараад байна. Аргентиний баг ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд тивийн хүчтэй өрсөлдөгч Чилийн шигшээ багтай маргааш буюу энэ пүрэв гарагт тоглох хуваарьтай байна. Жилийн өмнө 2 баг Сантиаго хотноо тоглоход 2:1-ийн харьцаатай Аргентинчууд хожиж байсан. Аргентинчууд энэ тоглолтод хэрвээ хожвол 1 онооны илүүтэй урдаа бичигдэж байгаа Чилийн багаас 2 онооны илүү болж, Өмнөд Америк тивийн сонгон шалгаруулалтын жагсаалтын 4-р байрт дэвших юм. Энэ тивээс шилдэг 4 баг ДАШТ-д оролцох эрхтэй болно.

ДАШТ-ий сонгон шалгаруулалтын хүрээнд Аргентинчууд өмнөх тоглолтдоо  Колумбын багийн 3:0-н харьцаатай хожсон бол Чилийн баг хүчирхэг Уругвайн шигшээ багийг 3:1-ийн харьцаатай буулган аваад байсан. Харин энэ тоглолтод 2 багийн аль хожсон нь ДАШТ-д орох эрхийн бүсэд багтах учраас тун хариуцлагатай, чухал тоглолт байх болно.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Аргентин, Чилийн шигшээ багууд тоглоно  
Үзсэн: 2153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.46.xxx] 2017-03-22 17:42
Go Аргентин
Зочин [124.158.79.xxx] 2017-03-22 17:07
hojooroi ARGENTINA

Бидэнтэй нэгдээрэй