Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2013-11-08 08:46:49

09:00 цагаас Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia-2013” хоёрдугаар чуулга уулзалт “Бэст Вэстэрн Примиер Туушин” зочид буудлын хурлын танхимд эхлэнэ.

09:00 цагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Буриад улсын төлөөлөгчидтэй уулзана.

09:30 цагаас Хангарьд ордны 14 давхарт  ОХУ-ын Буриад улс, Улаанбаатар хотын хооронд худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёл урлагийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурах ажиллагаа. Холбогдох утас: 88781218 325044

10:00 цагаас Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэнэ.

10.00 цагаас Нийслэл хотод хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн нэгдсэн мэдээллийн бүртгэл лавлагааны нэгдсэн системийг олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон талаар  Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас:9666-7817, 7575-7810

10:00 цагаас Улаанбаатар хотын орон нутгийн өмчтэй инженерийн түгээх сүлжээ / халуун, хүйтэн ус, бохир ус татан зайлуулах/ хариуцдаг Орон сууц нийтийн аж ахуйн байгууллагуудын Гамшгаас хамгаалах хуулийн хэрэгжилтийг шалгах, үзүүлэх сургуулилалт Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт болно. /5-р сургуулийн ард/ Утас: 88048824, 70111744

10:00 цагаас Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр технологийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа болно. Тус үйл ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар оролцоно.

10:30 цагаас  Ерөнхий сайд Н.Алтанхуяг 1-р эмнэлэгт нэвтрүүлсэн шинэ эмчилгээ, хагалгаа, үйлчилгээтэй танилцана.

11:00  цагаас МҮХАҮТ дээр ШӨХТГ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч бизнесмэнүүдтэй уулзалт хийнэ Харилцах утас 91021020

11:30 цагаас Олон улсын мэргэжлийн боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсад анх удаа зохион байгуулахтай холбогдуулан хэвлэлийн бага хурал Монгол Ньюс мэдээллийн төвд болно.  Утас: 89918189

14.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.

14.00 цагаас “Монгол Улсын эдийн засгийн хөгжилд санхүүгийн ажилтны үүрэг” нээлттэй хэлэлцүүлэг Татварын ерөнхий газрын 801 тоотод болно. Хэлэлцүүлэгт ACCA-ийн Азийн бүсийн зах зээл хариуцсан дарга Рейза Али "21-р зууны санхүүгийн лидерүүд" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

15.00 цагаас Монголын үйлдвэржилт хөгжлийн төв Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Уг арга хэмжээнд Монголын үйлдвэржилт хөгжлийн төвийн захирал Р.Батгэрэл, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарын албаны хүмүүс оролцоно. Арга хэмжээ Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд болно.

17:00 цагаас  Олон улсын мэргэжлийн боксын холбоонд Монгол улс нэгдэх гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд урьж байна. Энэхүү ёслол ROYAL HOUSE HOTEL хүлээн авалтын танхимд болно.

18:00 цагаас  "Кихот ноён" жүжгийн нээлт УДЭТ-т 2013 оны 11 сарын 08-нд болно. Холбогдох утас: 89020088.

“Монголын Сав баглаа боодол 2013” анхдугаар үзэсгэлэн МҮХАҮТанхимд болно.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдөр болох үйл явдлууд  
Үзсэн: 1530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй