Шууд Chart

Орхигдсон нярайг хүүхдийн асрамжийн газарт өгчээ

2017-03-23 09:48:45

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид оршуулгын газарт орхигдсон нярайг олж, хүүхдийн асрамжийн газарт хүлээлгэн өгчээ. Өнгөрөгч баасан гарагт /2017.03.17/ тус цагдаагийн хэлтэст иргэнээс “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нарангийн энгэр”-ийн оршуулгын газарт нярай хүүхэд байна” гэсэн мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж өлгийтэй нярайг олж, хүүхдийн асрамжийн газарт хүлээлгэн өгсөн байна.

Мөн нярайг орхисон хүмүүсийг олж тогтоон, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн. Уг хэргийн сэжигтнээр 47 настай А, 25 настай Б, 21 настай Д нарыг татан шалгаж байна.  

Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах

91.1.Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.


Орхигдсон нярайг хүүхдийн асрамжийн газарт өгчээ  
Үзсэн: 1600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
gg [124.158.107.xxx] 2017-03-23 11:00
алаагүйн юм б ишүү юмаа ойлгож бичээч олон нийтийн нэр барьчихаад
Зочин [103.10.21.xxx] 2017-03-23 11:27
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төвөөс тараадаг албан мэдээний нэг байна. Тэд энэ талдаа чи биднээс илүү байх. Ойлгоод уншчихаач. монголчууд бид нэгнийгээ өөлж, боорлож, муулахдаа дэндүү гарамгай болжээ.

Бидэнтэй нэгдээрэй