Өнөөдөр 14 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас Монгол Улсын Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд нарт тавьсан асуулгыг хариуг сонсох ажээ.
Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нь , Монгол Улсын Ерөнхий сайдад Цөмийн энергийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиудын хэрэгжилтийн талаарх асуулга” , Эрүүл мэндийн сайдад “Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагаа болон хор судлал, хордлогын мэдээллийн талаарх асуулга”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад “Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга” тус тус тавьсан билээ.
Мөн Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийвэл үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм байна.
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно | ||
Үзсэн: 1091 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.