![](/uploads/201703/news/thumb/10333c5463a4277b0bfc8f26af239230_x3.jpg)
“Евро лиг”-ийн тэмцээний хамгийн олон буюу 9 удаагийн аварга Испанийн эзэн хааны алдарт “Реал Мадид” тэмцээний 27-р тойрогт мөнхийн өрсөлдөгч “Барселона” багтай учраа таарсан. “Барса”-гийн хувьд “Евро лиг”-т 2 удаа аваргын цом хүртэж байсан шилдэг баг юм. Энэ өдөр “Барса”-гаас Анте Томич 12 оноо 10 самбар авсан үзүүлэлтээр багаа тэргүүлж, багийн шилдэг довтлогч Тайрес Райс мөн 12 оноо авсан байна. Харин Мадрид хотын багаас Серхио Юль 21 оноо, мөн 31 настай Мексик төвийн тоглогч Густаво Айон 14 оноо, Энтони Рэндолф 13 оноо аван сайн тоглолтоо үзүүлсэн байна. Испани улсын нийслэл Мадрид хотноо болсон тоглолтын үндсэн цагт 85:69-ийн харьцаатай “Реал Мадид” хожиж, энэ жилийн 20 дахь ялалтаа авлаа. Тэд одоогоор “Евро лиг”-ийн тэмцээнд өрсөлдөж байгаа европ тивийн шилдэг 16 багийг тэргүүлсэн хэвээр байна.
“Реал Мадрид” Евро лигийг тэргүүлж байна | ||
Үзсэн: 2254 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.