Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас “Оюунлаг цагдаа” аян эхлүүлжээ. Цагдаагийн газрын сэтгэл зүйн тайвшруулах өрөөндөө номын сан байгуулсан бөгөөд аяны хугацаанд номын сандаа хамгийн олон ном хандивласан алба хаагч, олон ном уншсан алба хаагч, тасгийн хамт олныг шалгаруулах юм.
Энэхүү аян нь алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэлгээ хандлагыг өөрчлөх, алба хаагчдын дунд эерэг харилцааг бүрдүүлэх зорилготой аж.
Аяны нээлтэд “Оюуны хөгжил институт”-ын захирал Ц.Адъяаг урьж оролцуулан “Үнэ цэнэ ба эерэг хандлага” сэдвээр алба хаагчдад сургалт оруулжээ.
"Оюунлаг цагдаа" аян эхлүүлжээ | ||
Үзсэн: 995 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.