Шууд Chart

“Миний дуунууд 2013” тоглолт эхэллээ

2013-11-08 10:16:31

Уламжлал болсон Монголын рок, поп, дууны концерт болох Хөгжмийн зохиолч УГЗ Л.Балхжавын “Миний дуунууд 2013” тоглолт  боллоо.
Тоглолтын уур амьсгал ихэнхдээ шинэ уран бүтээлүүдээр үзэгчидээ мялаасан бөгөөд Хөгжмийн зохиолч өөрөө  гоцлол морин хуур тоглож ҮДБЭЧ-ын уран бүтээлчидтэйгээ үзэгчидийнхээ сонорыг мялаалаа.
 
Тоглолтонд  МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Дашдондог, “Харанга хамтлаг”-ийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хурд”, "Камертон", "Номин талст", "Sweetymotion", "3 охин", “Мотив” зэрэг хамтлагууд, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, дуучин Б.Амархүү, дуучин С.Наран, Б.Баярцэцэг, Э.Агиймаа, Б.Маралжингоо, Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, П.Өнөржаргал, МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Ө.Уянга, МУГЖ У.Уранчимэг, “Universe Best Songs 2009, 2010, 2011, 2012” уралдааны шилдэг оролцогчид, ҮДБЭЧ, ХБК-ийн Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож ая дуугаа өргөлөө.

 Тоглолт энэ сарын 07,08,09 -ны өдрүүдэд үргэлжилэх юм.
 
 
                                                                                                             Бэлтгэсэн : Д.Жамбалдорж
                                                                                                                                  А.Бүдрагчаа

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Миний дуунууд 2013” тоглолт эхэллээ  
Үзсэн: 2631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-11-08 13:02
балхаа хүү өвлийн идшэндээ санаа зовохгүй амар юм даа
Лука Лууяа [211.226.177.xxx] 2013-11-08 12:30
Энэ тоглолтонд орно гэдэг үа бараг л дуучдын хувьд нэр хүндийн хэрэг дээ.

Бидэнтэй нэгдээрэй