Шууд Chart

Хүүхдүүд өвлөөс өмнө цэцэрлэгтээ явах боломжтой боллоо

2013-11-08 10:05:34

БЗД-ийн 168-р цэцэрлэгийн дэргэдэх хоёр гэр цэцэрлэг  өнгөрсөн сарын 09-нд шатсан. Тэгвэл энэхүү асуудлыг нэн даруй шийдвэрлэж чадсан байна. Эрүүл мэндийн дэд сайд, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Амарсанаа “Дэлхийн зөн” Олон Улсын хүмүүнлэгийн байгууллагтай холбогдож хоёр гэрийн асуудлыг шийдэж өгсөн бөгөөд өвлөөс өмнө үйл ажиллагаагаа хэвийн явуулж хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ.

Дэд сайд, НИХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа хэлэхдээ, миний бие тойргийнхоо сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудын боловсролд нь нэн тэргүүнд анхаарч сурч боловсрох орчин нөхцлөөр хангахаар ажиллаж байна.  “Гэр цэцэрлэг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 24-р хорооны 442 худгийн хажууд анхны “Гэр цэцэрлэг”-ээ барьж энэ сардаа багтаж нээлтээ хийх гэж байна.  Өмнөх сард гэнэтийн шалтгаанаар шатсан 168-р цэцэрлэгийн дэргэдэх хоёр гэр цэцэрлэг өнөөдөр эргэн ашиглалтад орж, багачууд хүүхдүүд маань сурч хүмүүжих бололцоо бүрдэж байна хэмээн онцолсон юм.
 
Мөн 168-р цэцэрлэгээр хүмүүжиж буй багачуудын эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгтээ хэвийн явах боломжтой болсонд нь талархаж байсан бөгөөд бяцхан хүүхдүүд маань дуу, бүжиг шинээр сурч найз нартайгаа тоглож наадан, хөөр баяраар дүүрэн цэцэрлэгийнхээ нээлтэд оролцлоо.
 
 
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хүүхдүүд өвлөөс өмнө цэцэрлэгтээ явах боломжтой боллоо  
Үзсэн: 1860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй