![](/uploads/201703/news/thumb/0ca8a85c9120a3f1f4b5d158c4f1daa2_x3.jpg)
АҮСБХ-ны лигийн 3 удаагийн аварга, сагсан бөмбөгийн алдрын танхимын гишүүн, "Лос Анжелес Лейкерс" багийн домогт тамирчин Шакил О'нилийн хөшөө өнөөдөр АНУ-ын Лос Анжелес хотын Стэплес Центрийн гадаа сүндэрлэн босжээ. "Лос Анжелес Лейкерс" багийн төлөө арвин их амжилт гаргасан нэр тамирчны алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор бүтээсэн энэхүү хөшөө 9 фитийн өндөртэй, 1200 паунд жинтэй юм байна. Мөн түүний бие хэсэг нь газраас 10 фитийн өндөрт байрлажээ. Шакил Онилийн цагариган дээрээс довтлохдоо шитийг нурааж байгаа байдлаар дүрслэгдэн бүтээгдсэн энэхүү хөшөө хүрлээр бүтээгджээ. Энэ ёслолын ажиллагаанд Коби Брайнт, Фил Жексон, Алонзо Морнинг, Элжин Бэйлор, Дерек Фишер, Рик Фокс, Роберт Орри, Гэри Пэйтон, Деван Жорж, Снүүп Догг нарын урлаг спортын алдартнууд хүрэлцэн иржээ.
Шакил О'нилын хөшөө Лос-Анжелес хотноо сүндэрлэлээ | ||
Үзсэн: 1678 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.