![](/uploads/201703/news/thumb/e270477795dc68afc61cb81415e1af2c_x3.jpg)
Олон улсын цанын холбооны трамплинаас үсрэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны 10-р сард эхэлж, одоо сүүлийн гарааны уралдаанууд явагдаж байна. Өнөөдөр энэ оны 26 дахь гараа Словени улсын Планика хотноо болж, ялагчаа тодруулжээ. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг 24 гарааны дараах байдлаар нийлбэр дүнгээр Австрийн Стефан Крафт тэргүүлж байсан. ДАШТ-ий хошой алтан медальт Крафт өнөөдрийн гараанд ч шилдэг нь байж эхний үсрэлтээрээ 243 метр, удаах үсрэлтээрээ 240.5 метр замыг туулж, 490.2 оноогоор тэргүүн байр эзэлжээ. Харин ХБНГУ-ын тамирчин Андреас Веллингер тэргүүлэгчээс 10 оноогоор хоцорч 2-р байрт шалгарсан бол Маркус Эйшинбишлер 3-р байрт шалгарчээ. Харин нийлбэр дүнгээр 2-р байрт тэмцээнийг үргэлжлүүлж байсан Польшийн нэрт тамирчин Кэмил Сточ энэ өдрийн гараанд 5-р байр эзэлсэнээр нийлбэр дүнгээр тэргүүн байрт бичигдэж байгаа Стефан Крафтаас 86 оноогоор хоцорч эхэллээ. Ингэснээр 2017 оны трамплинаас үсрэлтийн дэлхийн цомын эзэн сүүлийн буюу 26 дахь гарааны уралдаанаас шалтгаалахаар болж байна.
Стефан Крафт 9 дэх түрүүгээ хүртлээ | ||
Үзсэн: 1407 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.