![](/uploads/201703/news/thumb/1eb90c9c4cb8b0112342151c7702a841_x3.jpg)
Олон улсын цанын холбооноос снөүбордын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг 23 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, өнөөдөр сүүлийн гарааны уралдаан болсоноор 2017 оны дэлхийн цомын эзэд тодорсон байна. 2016-2017 оны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн үндсэн 6 төрлөөр нийтдээ 38 гарааны уралдаан болж энэ оны ялагчдаа тодрууллаа. 6 сарын турш үргэлжилсэн энэ тэмцээн дэлхийн 25 хотод үргэлжлэн явагдсан юм. Сүүлийн гарааны уралдаан Чехийн Спиндлерөв Млин дэх цанын баазад болж ялагчдаа тодруулсан байна. Эмэгтэйчүүдээс энэ өдрийн гарааны шилдэг нь Шинэ Зеланд улсын 16 настай залуу тамирчин Зой Садовски Синно байлаа. Тэрээр 87.32 оноогоор тэргүүн байр эзэлж, 2013 оны дэлхийн аварга, Канадын алдарт тамирчин Спенсер О'Бриен 2-р байрт шалгарчээ. Харин ХБНГУ-ын Силвиа Миттермюллер 3-р байрт орсон амжилттай уралдааныг өндөрлүүлжээ. Улмаар энэ онд явагдсан нийт 27 гарааны нийлбэр оноогоор эмэгтэйчүүдээс Чехйин алдарт тамирчин, дэлхийн хошой аварга Эстер Ледека 4860 оноогоор 2017 оны дэлхийн цомын эзэн боллоо.
Эстер Ледека снөүбордын дэлхийн цомд түрүүллээ | ||
Үзсэн: 1742 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.