![](/uploads/201703/news/thumb/5ca5a4d9304e0f21e09d50604cb15544_x3.jpg)
Олон улсын цанын холбооноос жил бүр зохион байгуулдаг трамплинаас үсрэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний энэ оны сүүлийн гарааны уралдаан өнөөдөр болж, аваргаа тодрууллаа. 38 дахь удаагийн дэлхийн цомын тэмцээн бүтэн 5 сарын турш үргэлжилж, өвлийн спортын хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын 19 хотыг дамжин зохион байгуулгдсан юм. Тэмцээний эргэтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн сүүлийн гарааны уралдаан Словени улсын Планика хотноо болсон.
Уралдааныг энэ жилийн эхний 25 гарааны дараах нийлбэр оноогоор Австрийн алдарт тамирчин Стефан Крафт тэргүүлж байлаа. Харин Польшийн Кэмил Сточ түүнээс 86 оноогоор хоцорч, 2-р байрт эрэмбэлэгдэж байсан юм. Сточийн хувьд энэ өдрийн гараанд түрүүлбэл дэлхийн цомын эзэн болох боломжтой байсан ч хангалтгүй харайж, 2 үсрэлтийн нийлбэр оноогоор 5-р байрт шалгарчээ. Тэгвэл ДАШТ-ий хошой алтан медальт, 23 настай шилдэг залуу тамирчин Стефан Крафт эхний үсрэлтээрээ 250, удаах оролдлогоороо 244.3 метр замыг туулж, тэргүүн байрт шалгарсанаар 2016-17 оны ДЦАШТ-ий 8 дахь түрүүгээ хүртлээ. Улмаар ХБНГУ-ын тамирчин Андреас Велингер 2-р байрт, Японы Нориаки Касай 3-р байрт шалгарч, энэ жилийн тэмцээнээ амжилттай дуусгалаа. Стефан Крафт ийнхүү нийлбэр оноогоо 1665 болгон ахиулж чадсанаар трамплинаас үсрэлтийн дэлхийн цомын тэмцээний аварга тамирчинд олгодог “Болор бөмбөрцөг” шагналын эзэн боллоо. Тэрээр анх удаа энэ шагналыг хүртэж байгаа бөгөөд энэ 2017 онд дэлхйин аварга, дэлхийн цомын тэмцээний аварга болж чадлаа. Харин нийлбэр дүнгээр удаах байруудад Польшийн Кэмил Сточ, Норвегийн Даниел Андре Танде нар тус утс шалгарчээ.
Стефан Крафт дэлхийн цомд түрүүллээ | ||
Үзсэн: 1794 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.