Шууд Chart

Иргэдийн саналыг автомат машинаар нэгтгэнэ

2013-11-08 12:33:07

Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу Нийслэлийн 2014 оны төсвийн төсөлд өрх бүрээс санал авахаар нийслэлийн 152 хороогоор дамжуулан 11 сарын 5,6-ны өдрүүдэд саналын хуудас тараажээ.

Хэлэлцүүлгийн хуваарийн дагуу иргэдийн бөглөсөн саналын хуудсыг цуглуулан, автомат машинаар уншуулах ажил өнөөдөр эхэллээ.
 
Хорооны ажилчид саналын хуудсаа цуглуулж, нийслэлийн ЗДТГ-т байрлах “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах дэд хэсэгт хүлээлгэн өгөх бөгөөд 11 сарын 10-ны өдрийг дуустал иргэдийн саналыг автомат машинаар уншуулж, нэгтгэнэ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Иргэдийн саналыг автомат машинаар нэгтгэнэ  
Үзсэн: 990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй