Шууд Chart

Манай энхийг сахиулагчид 30 иргэнийг барьцаалагдах аюулаас аварчээ

2017-03-28 11:42:20

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Бентью хотод UNMISS ажиллагаанд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдаас үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа тухай захидал ирлээ.

Манай энхийг сахиулагч-алба хаагчид орон гэрээсээ дайжигч 30 орчим иргэнийг барьцаалагдах аюулаас авран хамгаалжээ. Өнгөрөгч хоёрдугаар сарын 22-ны өдөр баазын орчимд Засгийн газрын эсрэг хүчний цэргүүд гэнэт модон дундаас гарч ирэн ногооны талбайд ажиллаж байсан орон гэрээсээ дайжигч энгийн 30 орчим иргэнийг хүч хэргэлэн зодож, дотоодын дүрвэгсдийн хуаран руу орж явсан иргэдийг саатуулж, дээрэмдэх, цэргийн насны залуусыг хүчээр авч явахыг завдсан хүнд цагийн байдал үүссэн байна. Энэ үед батальоны хуягт тээвэрлэгчтэй эргүүлүүд болон шуурхай бүлгийн бүрэлдэхүүн түргэн шуурхай ажиллан, хүч хэрэглэх дүрмийн дагуу хаалт тавьж бүслэн, Засгийн газрын эсрэг хүчний цэргүүдээс буу сумлаж, галт зэвсэг чиглүүлэн эсэргүүцсэн үйлдлүүдэд мэргэжлийн ур чадвар гарган, зоригтой, ухаалаг хариу арга хэмжээ авч 30 орчим энгийн иргэнийг барьцаалагдах аюулаас авран хамгаалжээ.

Манай алба хаагчид UNMISS ажиллагааны мянга, мянган энхийг сахиулагчийн дунд үлгэр жишээ болон ажиллаж байна. Энхийг сахиулагч алба хаагчид БНӨСУ-ын Бентью хот дахь 120 мянга гаруй хүнтэй дотоодын дүрвэгсдийн хуарангийн дотор, гадна талын аюулгүй байдлыг хангах, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хүрээнд зохиогдож байгаа агаараар болон газраар хүнс тараах ажиллагааны хамгаалалт, хол, ойрын эргүүл, цувааны хамгаалалт, энгийн иргэд, НҮБ болон бусад олон улсын байгууллагын ажилтнуудын аюулгүй байдлын хамгаалалт зэрэг үүргийг амжилттай гүйцэтгэж байна.

Тэд сөргөлдөгч талуудын байлдааны ажиллагааны газар орноос дүрвэн гарсан олон иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж ажилласаар байгаа юм.


Манай энхийг сахиулагчид 30 иргэнийг барьцаалагдах аюулаас аварчээ  
Үзсэн: 1248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй