Уул уурхай, металлургийн салбарын хандлагыг тодорхойлдог, хөрөнгө оруулагчдын томоохон чуулга уулзалт болох “Metals Mongolia-2013” хоёрдугаар чуулга уулзалт үргэлжилж байна.
Анхдугаар чуулга 2011 онд болж байсан бөгөөд металлургийн салбарыг хөгжүүлж, тулгамдсан асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх зорилготойгоор энэхүү чуулгыг уламжлал болгон зохион байгуулахаар болсноор ийнхүү хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.
Уулзалтаар УИХ-аар батлуулахаар боловсруулагдаж буй “Монгол алт”, “ Монгол зэс”,”Монгол төмөр” хөтөлбөрүүдийн концепуийг Уул уурхайн яам, Хөдөө аж ахуйн яам, Эдийн засаг хөгжлийн яамнаас томилогдсон ажлын хэсгийнхэн анхны хэлэлцүүлэг хийж, санал авахаараа ихээхэн онцлогтой болж байна.
Одоогийн байдлаар чуулганы нэгдүгээр хэсэг буюу “Уул уурхай, металлургийн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнөн, хоёрдугаар хэсгийн алтны салбарын илтгэлүүд дээр хэлэлцүүлэг өрнөж байна.
Чуулган үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд үргэлжлэх бөгөөд чуулганы хоёрдугаар хэсгээр “Алтны салбар”, гуравдугаар хэсгээр “Зэсийн салбар”, дөрөвдүгээр хэсгээр “Хар төмөрлөгийн салбар”-ын талаар хэлэлцэх аж.
“Metals Mongolia-2013” чуулган үргэлжилж байна | ||
Үзсэн: 1577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.