Таеквондогийн улсын аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээнд ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны баг тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээний дүнгээр мастер ангилалд тулааны төрлөөр М.Төрбаяр мөнгө, М.Мягмаржаргал хүрэл, залуучуудын ангилалд тулааны төрлөөр жин тус бүрт Г.Сувд, Т.Энхнаран, С.Будхүү нар алт, Р.Чинбаатар, Д.Аюурзана, Ц.Түвшинзаяа нар мөнгө, М.Алтантүлхүүр хүрэл медалийн эзэд болж, багийн дүнгээр гурван алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.
Тус багт НХЖХГ-ын Хамгаалалтын газрын албаны бэлтгэлжилт хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мягмаржаргал, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Ганбаатар, Ц.Одбаяр, Ш.Нэмэхбаяр, цагдаагийн ахлагч Э.Балжинням, Д.Батмарта, цагдаагийн дэд ахлагч Р.Чинбаатар, Э.Чимэддорж, Ислам-Аллабек, Л.Нямхүү, Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Алтантүлхүүр, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Будхүү, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Сувд, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Аюурзана, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн цагдаа, цагдаагийн ахлагч Т.Энхнаран, Олон улсын таеквондогийн Монголын холбооны Ахмадын зөвлөлийн дарга М.Төрбаяр, Хамгаалалтын газрын өсвөрийн цагдаагийн “Харцага дэвжээ”-ний тамирчин Ц.Түвшинзаяа нар багтжээ.
Баг тамирчдыг Хамгаалалтын газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Баярмагнай, албаны бэлтгэлжилт хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мягмаржаргал нар дасгалжуулан оролцсон байна.
Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо | ||
Үзсэн: 1759 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.