Шууд Chart

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулна

2013-11-08 14:15:01

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы III хорооны нэгдсэн хуралдаанаар манай улсаас санаачилсан "Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах нь" тогтоолын төслийг өчигдөр хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр санал хураалтгүй баталжээ.  

Тогтоолд хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гишүүн орнууд онцгойлон анхаарах, нийгмийн суурь үйлчилгээ авах, газар болон өв хөрөнгөө уламжлан авах эрхээр ижил тэгш хангахад чиглэсэн дорвитой арга хэмжээ авахыг уриалсан заалтыг тусгасан нь чухал ач холбогдолтой юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулна  
Үзсэн: 1724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй