Шууд Chart

Монгол улс олон улсын хуурай боомтын хэлэлцээрт нэгдлээ

2013-11-08 15:17:32

Зам, тээврийн сайд А.Гансүх Тайланд Улсын Бангкок хотод НҮБ-ын Ази, номхон далайн орнуудын эдийн засаг нийгмийн комиссоос зохион байгуулж буй Азийн тээврийн сайд нарын хоёрдугаар чуулга уулзалтад оролцож байна.

Буурай хөгжилтэй болон далайд гарцгүй хөгжиж буй орнууд, хөгжиж буй арлын орнуудын өмнө тулгамдаж буй асуудлаар Ази, Номхон далайн эдийн засгийн нийгмийн комисс нь нийт 69 удаа чуулаад байгаа бөгөөдчуулганы хүрээнд Азийн Тээврийн сайд нарын уулзалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.
Сайд А.Гансүх далайд гарцгүй Азийн 27 орны хуурай боомтын нэр бүхий  “Олон улсын Хуурай боомтын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газар эрх олгосноор өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрт Азийн Автозам, Транс-Азийн Төмөр замын сүлжээг өргөжүүлэх үр ашигтай, нэгдмэл, тээвэр, ложистикийн системийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон хуурай боомтуудын үүрэг, ялангуяа далайд гарцгүй, улсуудын онцгой хэрэгцээ шаардлагыг харгалзсан болно.
Энэхүү хэлэлцээрт Монгол Улсаас Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Алтанбулаг хотуудыг Олон Улсын хуурай боомт болгохоор тусгасан байна.
 

Нийтэлсэн: Web admin

Монгол улс олон улсын хуурай боомтын хэлэлцээрт нэгдлээ  
Үзсэн: 1765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй