![](/uploads/201703/news/thumb/58aa727ce1d396b0411851f1fa042de9_x3.jpg)
Тверской дүүргийн шүүх Алексей Навальный-г Москва хотын төвд болсон жагсаалын үеэр цагдаа нарын ажилд саад учруулсан гэх үндэслэлээр 15 хоногоор баривчлах, мөн 20,000 рублиэр торгох шийтгэл оногдуулжээ.
Харин ноён Навальный шүүхийн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн байна. Москва хотын удирдлага түүнийг жагсаал цуглаан болохын урьд шөнө хотын төвөөс зайдуу газар зохион байгуулахаар санал болгож байсан тухай мэдээлсэн байна.
Жагсаал цуглааны үеэр 600 орчим хүнийг саатуулжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн ажилтан уг асуудалд “Цагдаагийн албан хаагчид зөв бөгөөд мэргэжлийн шаардлагын төвшинд ажилласан” гэсэн байна.
Оросын сөрөг хүчний тэргүүнийг баривчлах шүүхийн шийдвэр гарчээ | ||
Үзсэн: 1116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.