* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Итгэл найдвараа алдах хуурамч амлалттай холбоотой сөрөг хандлага ажиглагдах өдөр. Од эрхсийн таагүй байрлал санхүүгийн хүндрэл учрах гэнэтийн тооцоолоогүй зарлага гарахыг зөгнөж байна. Энэ өдөр хийсэн ямар ч арилжаа наймаа алдагдал хүлээх болно. Зөрчилдөөн үүсч мэдэх тул хүмүүстэй харилцахаас аль болох зайлсхий. Тиймээс боломж гарч ирэхийг тэвчээртэйгээр хүлээх хэрэг гарах нь. Гэвч энэ бол бусдын үгэнд шууд л итгэж болох цаг биш. Түүнийхээ оронд хэрэв хэрэг явдал ойлгомжгүй илэн далангүй биш байвал шуудхан асуу.
Хумхын орд (1/20-2/18): Шинэчлэлийн өдөр. Магадгүй өнөөдөр таны амьдралыг шийдвэрлэх мөч ч байж болзошгүй. Зөвхөн мөнгө, эд баялагийн араас хөөцөлдөхөө больж зүрх сэтгэлийн дуудлагаа илүү сайн сонс. Энэ өглөө хонины ордонд байрлаж байгаа сap идэвхижих нь харилцаа болон аялалд гарахад нөлөөлнө.
Загасны орд (2/19-3/20): Асуудалтай өдөр. Бусдын хэрэгцээг битгий өөрийнхөөсөө өмнө тавь. Өөрийн хайртай хэн нэгэндээ талархалтай хандахыг хүсэх үедээ өөрийгөө эелдгээр магт. Бусад хүмүүс үүнийг тань хувиа бодсон зүйл гэж үзэж магад. Та бусдын хандлагыг бүр мөсөн үл тоож чадахгүй боловч тэдэнд энэ өдөр бол таны өдөр хэмээн мэдүүлж чадна. Бусдад гэрийн ажлаа даатгах нь тийм ч сайхан санал биш. Хүн болгон дуулгавартай байх нь өөрийн зорилгоо хойш тавих нь сайхан санаа байж болох юм. Эргэцүүлэн бодох бариа засал хийлгэх нь таны бие болон оюун санааг тань тайвшруулж дотроо амар амгалан аялахад тань тусална.
Хонины орд (3/21-4/19): Эерэг өдөр. Харилцаа холбоо тогтоох, түнштэйгээ ярилцах, идэвхтэй амрах, найз нөхөд болон гэр бүлийн хүрээнд хөгжилдөн зугаацахад тааламжтай "цэвэр" өдрүүдийн нэг. Өнөөдөр од эрхсийн тааламжтай байрлал хайр дурлал, гэр бүлийн тааламжтай харьцааг ивээж байна. Эмэгтэй хониныхон эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж, шинэ шүтэн бишрэгчтэй болж магадгүй бол эрэгтэй хониныхоны зан чанар, байгалиас заяасан дүр төрх эмэгтэйчүүдийн анхаарлыг татах бололтой.
Үхрийн орд (4/20-5/20): Хоосон горьдлого биелэгдэхгүй найдвар бүхий чөтгөр шулмын өдөр. Хувийн амьдралд урам хугарах алдаа гарах магадлалтай. Өөртөө шүүмжлэлтэй бусдад шудрага ханд. Хэт шургуу байж биеийн хүчний хүнд ажил хийх хэрэггүй. Сэтгэл санаа эрс огцом өөрчлөгдөж толгой өвдөх хордлого авч магадгүй. Сексийн харьцаанд хамтрагчдаа хэт их гомдол тавих эрсдэлтэй үйлдлээс татгалз. Дараа нь их үнээр төлөх болно.
Ихрийн орд (5/21-6/21): Амар тайван өдөр. Өдрийн хоолны дараа юу ч тохиолдохгүй тул өдрийг аажим эхлүүл. Өглөөний цаг мөчүүд сурах, судалгаа хийх, энгийн гэр орны ажил хийхэд тохиромжтой үе. Мөрөөдлийнхөө талаар нухацтай бод. Учир нь бодитой төлөвлөгөө гаргасан цагт л ач холбогдлыг нь бүрэн ухаарна. Өглөөнийхөө эрч хүчийг ухаалаг зарцуулж, тааламжтай үр дүн гарга. Хувь заяандаа гомдоллох хэрэггүй. Юу мэдэрч байгаагаа бич. Ямар нэгэн сөрөг зүйл ярих бүрдээ эерэг зүйл бичиж бай. Дуусгахаасаа өмнө сэтгэл чинь сайхан болно.
Мэлхийн орд (6/22-7/22): Боломж олгосон өдөр. Та ганц бие бол сэтгэл хөдөлгөсөн хамтрагчтай танилцах нь таны хийж буй нэг зөв алхам. Гэр орныхоо болон ажлын эргэн тойрны замбараагүй зүйлсийг цэгцлэн хүрээлэн байгаа орчноо аятайхан болгож шинэлэг байдалд анхаар. Нилээн их эд зүйлс зарах гэж байгаа гоонь эрчүүдийн хувьд дуудлага худалдаа болон интернетээр хандах нь ашигтай. Та юунд итгэдэг яагаад гэдгийг гүн гүнзгий мэдэхэд тохиромжтой цаг. Өнөөдрийн уулзалтанд та хуучинсаг үзлээр хандахгүй бол их төсөв зарцуулна.
Арслангийн орд (7/23-8/22): Од эрхсийн байрлал урьдын адил таагүй. Энэ нь таны эрүүл мэндэд маш муугаар нөлөөлж болзошгүй байна. Биеийн хүчний хүнд хөдөлмөрөөс зайлсхий. Эс бөгөөс гэмтэж бэртэх, архаг хууч өвчин хөдлөх магадлалтай байна. Ялангуяа танихгүй шахам хүмүүстэй харьцахаас зайлсхий. Шинэ ажил эхлэх эсвэл тавьсан зорилгодоо хүрэхэд хүндрэл учирна. Толгой өндийх завгүй ачаалалтай ажиллах нь таны амьдралын эрч хүчийг сулруулна.
Охины орд (8/23-9/22): Овсгоотой өдөр. Сэтгэл хөдөлгөм шинэ зүйлсэд татагдах нь таныг шинэ найз нөхөдтэй болгох болно. Та худалдаа наймаанд мэргэшиж эхэлснээр хувийн сонирхол тань амьдралд тань илүү их үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Өөрийнхөө ур чадварыг бусдад заан сургах зах дээр өөрийнхөө барааг зарах зэрэг нь амжилт авчрах болно. Ойр дотны хүмүүстэйгээ харилцахад илүү амар хялбар байх боловч тэдэнд хэт их найдаад зүгээр суух хэрэггүй. Тэдний зөвлөгөөг хэрэгжүүлэх нь бодит байдалтай тийм ч сайн нийцэж чадсан сонголт биш юм.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Эерэг өдөр. Найз нөхөд, хамтран ажиллагсдын дунд таатай уур амьсгал үргэлжилнэ, Шинэ харилцаа холбоо тогтоох, харилцаагаа бэхжүүлэх болон хуучин харилцаагаа сэргээхэд таатай өдөр. Та ажилд орохоор өргөдөл өгсөн бол нааштай хариу хүлээж авна. Өөрийн хүсэл зорилгодоо хүрэхэд тань саад болохоор зүйлүүдийг бүү анхаар. Зорилгодоо хүрэх боломжит төслүүдийг барьж ав. Хайр дурлалын харилцаанд эерэг үйл явдлууд тохионо.
Хилэнцийн орд (10/23-11/21): Од гийсэн өдөр. Ганц бие хүмүүс энэ амралтын өдрүүдээр хэн нэгэн онцгой хүмүүсийг олж харах таатай цаг байна. Та гайхалтай дур булаам хэн нэгэнтэй урьдчилан таамаглашгүй болзоонд явж магадгүй. Харин хүүхдүүд ханиад шуухитнаа тусах магадлалтай байгаа тул хүүхдүүддээ анхаарлаа хандуул.
Нумын орд (11/22-12/21):Бүх ажлаа дуусгаж цэг тавих өдөр. Холын түншүүдтэйгээ холбоо тогтоож хуучин асуудлуудаа шийдвэрлэж шинэ ажлаа төлөвлөхөд бэлтгэ. Ажил хэрэгтээ бүтээлчээр ханддаг сэтгэл санаа өөдрөг хүмүүст амжилт ирнэ. Таны хадгаламж өсөх боломж байна. Ивээн тэтгэгчдээ гомдсон урьдын гомдлоо мартаж уучилж чадвал өндөр албан тушаалын шатаар өгсөх боломж танд байна.
Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 09/ | ||
Үзсэн: 1941 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.