* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Зөнтэй өдөр. Хэцүү байсан ч жижигхэн төсөл төлөвлөгөөнүүдээ хийх гэж оролдоход яг тохирсон өдөр. Хэдий тийм боловч та бүрэн дуусгачихаад дараагийнхийг нь эхлэх хэрэгтэй гэдгээ санаарай. Өөрийн төлөвлөгөөгөө нэн тэргүүнд тавьснаар энэ нь танд хурдан ажил үүргээ амжилттай дуусгах боломжыг өгнө. Матрынханы хувьд танд төрөлхийн сайн зөн байдаг. Тиймээс өөрийн совиндоо анхаарлаа хандуулж үйл хөдлөлөө хии. Тэгвэл та зөв цагт юу хийхээ мэдэх болно.
Хумхын орд (1/20-2/18): Өнөөдөр та сонирхолтой хүнтэй танилцана. Энэ харьцаа тань ажил хэргийнхээс дотно харьцаа болон хувирах бололтой. Энэ өдөр уран бүтээлийн санаагаа хэрэгжүүлэх орон гэрээ тохижуулахтай холбоотой ажилд тохиромжтой. Аливаа мөнгөн хөрөнгө оруулалт амжилттай болж ашиг орлого авчирна.
Загасны орд (2/19-3/20): Тааламжтай өдөр. Сайхан зөн совингоор бялхана. Хайр дурлалын харилцаа цэцэглэн хөгжинө маргаантай асуудлыг сэтгэл хангалуунаар шийдвэрлэж чадна. Сайхан харилцаа нь хоёр талд бие биенээ ойлгож аз жаргалтай зөвшилцөлд хүрэх боломж олгоно. Өнөөдөр хүссэн зүйлээ дур зоргоороо хийхдээ болгоомжтой бай. Хоолны дэглэмээ зөрчиж хэт их архи уух хүсэл нь муу үр дагаварт хүргэж болох юм. Энэ нь эргэн тойрныг гоё сайхан болгож таны амьдралд эерэгээр нөлөөлнө. Хэн нэгэн таныг санхүүтэй холбоотой асуудлаар хуурахыг оролдож болох юм.
Хонины орд (3/21-4/19): Од эрхсийн таагүй байрлал таныг энэ өдөр шийдэмгий, цэгцтэй бодолтой байхыг сануулж байна. Болж буй үйл явдлыг хурцаар хүлээн авах нь хэрүүлийн алим тарьж магадгүй. Таны хорон үг дотны хүний тань зүрх сэтгэлийг шархлуулна. Ялангуяа өнөөдөр эмэгтэй хониныхон хэлж ярьж байгаадаа дүгнэлт хийж, анхааралтай байхыг зөвлөж байна.
Үхрийн орд (4/20-5/20): Хямралтай өдөр. Өнөөдөр сэтгэл санаа огцом өөрчлөгдөж болзошгүй. Дотроо бодлоо хадгалан цухалдах болно. Ажил хэргийн харьцаа тогтоох бичиг баримттай хандах зэрэгт таагүй. Биеийн тамирын дасгал хийх массажинд ороход таатай. Ихэнхи нь хуучин өрөө төлөх хэрэгтэй болох бөгөөд шинийг авах хэрэг гарна. Энэ байдал нь удаан үргэлжлэх болно. Сонор сэрэмжтэй бай. Хэт их мөнгө зарлагадах болон үнээй юм худалдан авах хэрэггүй.
Ихрийн орд (5/21-6/21): Стресстэй өдөр. Өнөөдөр өөрөөр амьдрах хэрэгтэй. Та хэт их үйл ажиллагаагаараа өөрийгөө шалгана. Мөн та хайрын холбооноос зайлсхийхгүй бол таны амьдралд дарамт авчрана. Өөрийн дадлага туршлагад итгэснээр сайн зүйл ирнэ. Зарим түнш тань нууцыг хадгалж өгнө. Хэдий тийм ч учрыг нь мэдэхгүй нууцыг тань байнга хадгална. Ямар хүмүүстэй түншилсэнээ энэ өдөр л илүү ойлгох болно. Та энэ үдэш гаралгүй гэртээ байсан нь дээр болов уу.
Мэлхийн орд (6/22-7/22): Бодлогоширсон өдөр. Хэрэв өдрийн эхэн хагаст чухал ажил эсвэл төслийн ажлыг хийж гүйцэтгэвэл үр дүн нь сайн байна. Ганцаараа болон нууцаар ажиллах нь бага багаар ахин дэвших мөн хийхийг төлөвлөсөн бүх ажлаа амжилттай дуусгах сайн талтай. Шинээр эхлэж буй ажлаа хойш тавин хуучин ажлаа дуусгахын тулд хамаг хүчээ дайчлах нь зарим тохиолдолд сайн зүйл болох болно. Өдрийн ихэнхийг амарч өнгөрүүлсэн нь дээр. Энэ нь та оюун санаагаа ариусгаж оюун ухаанаа цэнэглэж мөн биеийн энергиэ нөхөж авахад таатай үе.
Арслангийн орд (7/23-8/22): Эерэг өдөр. Cap жинлүүрийн орд руу шилжсэнээр хайр дурлалын харилцаа сэргэж, бүтээлч байх болно. Зарим онцгой зүйл таны сонирхлыг маш ихээр татах бөгөөд зах зээлийн талаар бага зэрэг судалгаа хийснээр та ямар нэг санхүүгийн өөрчлөлтөнд тайван байж чадна. Ажлын ачаалал маш өндөр байх тул та өглөө эрт босож аливаа ажлыг хурдан амжуулж чадна. Таны хуучин хамтрагч тань таны ур чадварыг өндрөөр үнэлэх бөгөөд танаас илүү ихийг хийхийг шаардах болно. Гэхдээ өөртөө хэт их ачаалал өгөх хэрэггүй. Өөрийн хийж чадах зүйлээ л хийж, хүмүүстэй маргалдахаас сэргийл.
Охины орд (8/23-9/22): Амдралын эрч хүч өсөх өдөр. Таагүй явдлыг үл харгарлзан ихэнх охиныхон ямар ч харилцаанд орсон өөрийгөө оргилд байхыг мэдрэх болно. Өөрийнхөө хүч чадалд итгэж дур булаам байх болно. Эмэгтэйчүүд өөртөө онцгой анхаарал тавих ёстой. Заяаныхаа хантай учирч болзошгүй. Ихэнх охиныхон нөлөө бүхий хүмүүсийн тусламжийг хүртэж чадахгүй бөгөөд ажлын цар хүрээгээ өргөтгөхөд таагүй байх болно. Урьд өдрийн үйл явдал нь тэдний нэр хүндэд нөлөөлөх болно.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Сорилт туршилтын өдөр. Өнөөдөр жинлүүрүүд бодол санаагаа илэрхийлэх, олны өмнө гарахдаа маш их өөдрөг, өөртөө итгэлтэй байх болно. Хэдийгээр таны яриа үр дүнтэй, үр өгөөжтэй байх боловч биеэ тоосон нуугдмал хандлага цухалзаж болох юм. Урам зориг нэмэгдэж санаанууд ундрах боловч хийсвэр үзэл бодол, аливааг хэтэрхий сайхнаар төсөөлөх байдал чинь оролдлого чармайлтын чинь ихэнхийг нурааж болзошгүй. Цаг хугацаатай уралдах шаардлага гарч болох юм.
Хилэнцийн орд (10/23-11/21): Эерэг өдөр. Гэр бүлд чинь маш их аз жаргал, инээд хөөр ирнэ. Дараагийн хэдэн долоо хоногт оройн хоолны үдэшлэг зохион байгуулах талаар төлөвлө. Энэ нь таны гэрт найз нөхөдийн харилцан итгэлцэл, тав тухтай байдлыг бий болгоно.
Нумын орд (11/22-12/21): Хүнд өдөр. Од эрхэсийн нөлөөгөөр гэр бүлийн амьдралд таагүй зүйлс учирч болзошгүй. Магадгүй та хоёр өөр өөрсдийн байр суурийг хамгаалан зогсох болно. Өглөөнөас эхлээд л таны төлөвлөгөөнд урьдчилан таамаглаагүй өөрчлөлтүүд орох болно. Энгэр зөрүүлснээс таашаал авахгүй. Гэр бүл зохиох эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой чухал асуудлуудыг хойш нь тавь. Өөрийг тань шүүмжилж буй хүнтэй бүү марга, бүү доромжил.
Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 11/ | ||
Үзсэн: 1403 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.