Шууд Chart

Аргентины экс ерөнхийлөгч авлига, мөнгө угаасан хэрэгт холбогджээ

2017-04-11 07:56:32

Аргентин улсын Ерөнхийлөгч асан хатагтай Кристина Фернандез де Кирчнер түүний гэр бүлийн үл хөдлөх хөрөнгөтэй нь холбоотой асуудлаас болж хоёр хүүхдийнхээ хамт авлига, мөнгө угаасан хэрэгт холбогдсон байна. Түүний гэр бүл үл хөдлөх хөрөнгийн компанид гэрээ, тендер олгох замаар уг компанийн байранд байрлаж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулсан гэж тус улсын шүүгч түүнийг буруутгажээ.

Хатагтай Кирчнерын бизнес түншүүд нь компаниудад гэрээ, тендер олгосон тохиолдолд шагналын мөнгө олгодог систем бүрдүүлж өгчээ. Шүүгч хэрэгт холбогдсон 5 хүний хил гарах эрхийг хязгаарлаж, Кирчнер өөрийн хүүгийн хамт эзэмшдэг 17 сая ам.долларын үнэ өртөгтэй хөрөнгийг, мөн түүний охины эзэмшдэг 6.5 сая ам.долларын үнэ бүхий хөрөнгийг тус тус битүүмжилсэн байна.

Хэрэв хатагтай Кирчнерын гэм буруутай нь нотлогдвол тэрээр 10 хүртэл жилийн хорих ялаар шийтгэгдэж магадгүй юм байна. Хатагтай Кирчнер 2015 онд албан тушаалаасаа бууснаас хойш авлига, албан тушаалын холбогдолтой олон хэрэгт холбогдон, шалгагдаж байгаа гэнэ.


Аргентины экс ерөнхийлөгч авлига, мөнгө угаасан хэрэгт холбогджээ  
Үзсэн: 1178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй