Шууд Chart

Цагдаагийн сургуулийн сонсогч хүүхдийн амь аварчээ

2017-04-11 12:20:21

“Mongolian Pajero Club”-ээс санаачлан зохион байгуулсан бартаат замын уралдааны төрлийн "Scorpion 4x4" тэмцээн дөрөвдүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүрэг дэх элсэн карьерын талбайд болсон. Энэхүү уралдааны үеэр “Nissan Tiida” автомашин жолоодсон согтуу жолооч авто осол гаргаж, 3 орчим насны хүүхэд тэвэрсэн эхийг дайрч, хүнд гэмтэл учруулжээ.

Осол гарах үеэр ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн 333 дугаар дамжааны сонсогч тэрхүү машиныг холдуулан эх, хүүхдийг аварч, яаралтай тусламж үзүүлж эмнэлэгт хүргэсний улмаар амь насыг нь аварсан байна. Тухайн үед тэмцээн үзээд явж байсан иргэд авто осол гарах үеэр эх, хүүхдийг аврах нь битгий хэл зүгээр л хараад зогсож байсан гэдгийг сонсогч Б.Ганбаяр ярьж байв.

Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлсэн Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн 333 дугаар дамжааны сонсогч Б.Ганбаярт талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсье.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ




Цагдаагийн сургуулийн сонсогч хүүхдийн амь аварчээ  
Үзсэн: 2048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Z [202.179.11.xxx] 2017-04-11 15:59
Mundag yma busad n odo yatsan hvmvvs bdgn boloo

Бидэнтэй нэгдээрэй