Шууд Chart

Монголын программ хангамж үйлдвэрлэгчид өнөөдөр чуулна

2013-11-11 07:35:00

МТШХХГ-аас санаачлан, Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын Програм Хангамж Үйлдвэрлэлийн Салбарын Анхдугаар Чуулган”-ыг өнөөдөр  зохион байгуулах гэж байна.

Тус чуулганд анх 300 төлөөлөгч оролцуулахаар зохион байгуулагчдын зүгээс төлөвлөсөн ч  утас болон мэйл, фэйсбүүк хуудас, чуулганы бүртгэлийн формоор дамжуулан нийт 500 гаруй хүмүүс оролцох хүсэлтээ илэрхийлсэн ажээ.

Тиймээс төлөөлөгчдийн тоог 350 болгон нэмжээ. Чуулганы үйл ажиллагааг МТШХХГ-ын вэб хуудас болох www.itpta.gov.mn болон www.chuulgan.mn сайтаар шууд хүлээж авах боломжтой ажээ. Мөн twitter, facebook-ийг ашиглан иргэдтэйгээ байнгын холбоотой ажиллах юм байна.

Тодруулга, өнөөдөр Монгол улсад албан ёсоор бүртгэлтэй 414 программ хангамжийн компани, идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй компани байдаг гэсэн тоо баримт байна.

Нийтэлсэн: Web admin

Монголын программ хангамж үйлдвэрлэгчид өнөөдөр чуулна  
Үзсэн: 1676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй