Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын нийслэл Бээжин хотод уушигны хавдраар өвчлөгсдийн тоо 50 гаруй хувиар өссөн гэж төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээллээ. Холбогдох албаны хүмүүс уушигны хавдрын хамгийн гол шалтгаан нь тамхидалт гэдгийг хэлж байгаа ч агаарын бохирдол ч мөн өвчлөлийг нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрч байна. Урд хөршийн нийслэлд 2002 оны байдлаар 100 мянган хүн тутамд уушигны хавдартай өвчтөнүүдийн тоо 39.56 байсан бол 2011 он гэхэд энэ тоо 63.09 болж өсчээ.
Хятадад уушигны хавдар туссан хамгийн залуу хүнээр Жианьсу мужид амьдардаг 8 настай охин тодорсон гэж өнгөрсөн долоо хоногт олон улсын телевизүүд мэдээлсэн юм. Охин агаарын бохирдлоос болж өвчилсөн гэж үзсэн байна. Гэхдээ түүнийг эмчилж буй гэх эмнэлэг энэ мэдээллийг үгүйсгэжээ. Агаарын бохирдлоос болж жил бүр олон сая хүн нас бардаг гэсэн тооцоог ДЭМБ саяхан гаргасан байна. Тодруулбал, бохирдолтой агаарын нөлөөгөөр дэлхий даяар жил бүр 3.2 сая хүн цаг бусаар хорвоог орхидог ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Бээжинд уушигны хавдраар өвчлөгсдийн тоо огцом өсчээ | ||
Үзсэн: 1299 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.