09:00 цагаас 2013 оны САГСАН БӨМБӨГИЙН ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА шалгаруулах тэмцээн Спортын Төв Ордонд эхэлнэ.
09:30 цагаас Монголын программ хангамж үйлдвэрлэлийн салбарын анхдугаар чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцоно. Туушин зочид буудлын 5-р давхрын их танхимд.
10.00 цагаас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд, УИХ дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдна.
11:00 цагаас Үндэсний статистикийн хорооны байранд Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын 2013 оны эхний 10 сарын мэдээллийн хэвлэлийн бага хурал болно. Харилцах утас: 99155044, 261502
11:00 цагаас ШӨХТГ-ын хурлын зааланд Номин, Миний дэлгүүрийг нэг тэрбумаар торгосон тухай, Жаст МТ-ийн тухай хэвлэлийн бага хурал болно. Харилцах утас: 91021020
11:00 цагаас Сурагчдын дунд зохиогдсон ус сэдэвт уралдааны дүнгийн хурал ОСНААУГ дээр болно. Хүүхдүүд усыг хайрлаж хамгаалах талаар ямар санал гаргасныг ирж сонирхоорой. Харилцах утас: 99126845
11:00 цагаас Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн хурлын танхимд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах" олон улсын өдрийг тохиолдуулан хэвлэлийн бага хурал болно. Утас: 99061371
12:00 цагаас 2013 оны САГСАН БӨМБӨГИЙН ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА шалгаруулах тэмцээний нээлт болно. Утас: 88023710
12:30 цагаас Монгол Ньюс мэдээллийн төвд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Салхиар дуулагч" Монгол Туургатны Хөөмийн Анхдугаар Уралдааны талаар хэвлэлийн бага хурал болно. Харилцах утас: 89600000, 86020003
14:00 цагаас Багшийн хөгжлийн ордонд "Багш солилцооны хөтөлбөр"-ийн хүрээнд Монголд, тэр дундаа хөдөө орон нутгийн сургуульд нэг сар гаруйн хугацаанд ажилласан Солонгос багш нар мэдээлэл хийнэ. Харилцах утас: 91913865
Өнөөдөр болох үйл явдлууд | ||
Үзсэн: 1467 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.