Увс аймгийн Улаангом сумын нэгэн хуучин барилгыг нураах үеэр XIX зуунд хамаарах цогчин дуганы хаалга, багана, нурууны моднууд хээ угалз, чимэглэл нь өнгөө алдаагүй хэвээр олджээ.
Уг олдворууд нь 1860-1880 онд баригдсан 2000 лам хурал хурдаг байсан цогчин дуганы хэрэглэлүүд бөгөөд их хэлмэгдүүлэлтийн үед сүмийг нурааж модыг нь барилга, байшинд ашиглаж байсан аж. Одоогоор олдворыг аймгийн Дэчинравжаалин хийдийн хамгаалалтад авсан байна.
Эртний сүмийн эд зүйлс олджээ | ||
Үзсэн: 3271 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.