Шууд Chart

"Оюутолгой" ХХК мэдээлэл хийнэ

2013-11-11 09:35:39

“Оюу Толгой” ХХК МҮХАҮТ-тай хамтран Оюутолгойн бүтээн байгуулалт, “Оюу Толгой” ХХК-ийн ханган нийлүүлэлтийн талаар баримталдаг бодлого, тавигдах ерөнхий нөхцөл, шаардлагын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болжээ. Уулзалт өнөөдөр 13.00-18.00 цагийн хооронд Оюутолгойн Уул уурхай мэдээллийн төвд болно.

Уулзалтаар “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтын талаар танилцуулж, “Оюу Толгой” ХХК-ийн ханган нийлүүлэлтийн талаар баримталдаг бодлого, тавигдах шаардлагын тухай мэдээллийг “Оюу Толгой”-н үндэсний ханган нийлүүлэлт хариуцсан менежер Б.Сэржмаа мэдээлэл өгнө.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

"Оюутолгой" ХХК мэдээлэл хийнэ  
Үзсэн: 1860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй