Шууд Chart

Авлигын хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч химийн хорт бодисоор хорджээ

2017-04-14 11:25:49

Өнгөрсөн мягмар гарагт өндөр түвшний улс төрчтэй холбоотой хэргийг шалгаж байсан Авлигатай тэмцэх хорооны нэгэн мөрдөн байцаагч халдлагад өртсөн талаар тус улсын Цагдаагийн газар мэдээлсэн байна. Хохирогч Новэл Басвидан-г сүмээс гаран явж байхад замаас нь хоёр хүн гэнэт гарч ирээд түүний нүүр рүү химийн хорт бодис цацсан байна.

2011, 2012 онд цахим иргэний үнэмлэхний тогтолцоог Индонезид нэвтрүүлэхээр зориулагдсан төсвийн ихэнх хувийг буюу 440 сая ам.долларыг 80 гаруй хүн болон хэд хэдэн компани хамтарч авсан хэргийг Индонез улсын Авлигатай тэмцэх хороо шалгаж байсан ажээ.

Уг хэрэгт Ерөнхийлөгч Жоко Видодо-гийн бүлгийнхэн, тухайлбал, Хууль зүйн сайд, Дотоод хэргийн сайд, Парламентын дарга, орон нутгийн мужийн хоёр захирагч нарын нэр бүхий хүмүүс холбогдсон бөгөөд дээрх гарсан асуудал нь үүнтэй холбоотой байж магадгүй гэнэ. Ерөнхийлөгч Жоко уг асуудлыг “харгис үйлдэл” гэж хэлээд холбогдох хэрэгтнүүдийг олохыг тушаасан байна.


Авлигын хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч химийн хорт бодисоор хорджээ  
Үзсэн: 2456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
сом [182.160.32.xxx] 2017-04-14 15:48
манайх цахим үнэмлэхийг шинэчилнэ гээд л байгаа даа. хэн хэдийг завшихаар бэлдэж байгаа бол доо
irgen [62.167.114.xxx] 2017-04-14 14:21
er ni eldviin oron luu yavaltgui zag bolood baina, delhiin haana ch iim um ih garch baina, hen ryy ch zazaj bolno, bolgoomjloh heregtei

Бидэнтэй нэгдээрэй