![](/uploads/201311/news/thumb/222012ca2454c9d474938a79005d8349_x3.jpg)
МУИС бүтцийн өөрчлөлт хийхээр болжээ. Уг шийдвэрийг сургуулийн удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргасан бөгөөд багш оюутнуудын эсэргүүцэлтэй тулгараад байна.
Хурлын шийдвэрээр Хуулийн сургууль, Байгаль, нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Бизнесийн сургууль гэсэн үндсэн дөрвөн сургуультай болох юм.
Уг шийдвэрийн дагуу
- Математик Компьютерийн сургууль
- Физик Электроникийн сургууль
- Мэдээллийн Технологийн сургууль
- Хими, Хими Инженерчлэлийн сургууль
- Биологи, Биотехнологийн сургууль
- Газарзүй, Геологийн сургууль
- Монгол Хэл, Соёлын сургууль
- Нийгмийн Шинжлэх Ухааны сургууль
- Олон Улсын Харилцааны сургууль
- Гадаад Хэл Соёлын сургуулиуд татан буугдах юм.
МУИС бүтцийн өөрчлөлт хийнэ | ||
Үзсэн: 1920 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.