Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд өнгөрсөн 10 сард “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” амжилттай зохион байгуулагдсан билээ. Тус наадмыг тохиолдуулан www.URLAG.mn сайтын хамт олны санаачлагаар "БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ" хэмээх сэтгүүлчдийн дууг бүтээжээ.
Тус уран бүтээлийг монголын дууны урлагийн шүлэг яруу найраг, ая дангаар гаршсан эрхэмүүд болох утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар шүлгийг нь тэрлэж, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат аялгууг нь бичэж “Sweetymotion” хамтлаг, Б.Чинбат нар хамтран дуулж амьдруулсан байна. Мөн хөгжмийн найруулагчаар нь “PROSOUNDS” студын хөгжмийн найруулагч Рагу Раман ажилласан бол клипийг нь “DUAL ZET” студийн хамт олон бүтээжээ.
Сонирхуулахад тус уран бүтээлийг “Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадам”-ын шилдгээр шалгарсан оролцогчид болоод үндэсний сэтгүүлзүйн салбарын 100-н жилийн түүхийг бичэлцсэн эрхэм хүмүүс хамтран дуулж, дүрсжүүлэн дахин эгшиглүүлэх юм байна. Ингээд та бүхэндээ "БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ" хэмээх сэтгүүлчийн дууны шинэхэн клипийг толилуулъя.
"БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ" сэтгүүлчийн дуу цацагдаж эхэллээ | ||
Үзсэн: 1473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.